БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА


Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 

2025 оны 8-р сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар усархаг бороо орох төлөвтэй байгаа талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан үерийн аюул нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхаарч, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан бүх шатны Онцгой комисст шуурхай арга хэмжээ авч, өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллах үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн Онцгой комисс Шадар сайдын үүргийн дагуу шуурхай хуралдаан зохион байгуулж, нийслэл болон орон нутгийн Онцгой комиссууд, холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, аврах, хамгаалах, инженерийн бэлтгэл хангах чиглэлээр тодорхой төлөвлөгөө, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Мөн Шадар сайд С.Амарсайхан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цаг агаарын мэдээ, анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг уриаллаа. Цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр иргэд голын эрэг, гуу жалга, далан шуудууны орчим амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, тээврийн хэрэгслээр гол гатлахгүй байх нь нэн чухал байна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 5 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 6 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 7 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 13 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 2026/10/05
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/05
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05