БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ, 8 эмнэлэг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ

Г.Оюунтуяа
7 цагийн өмнө

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлээс сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээний засвар, эмнэлгийн засвар, тэдгээрийг дулаанаар хангах ажилд нэмэлт санхүүжилт гаргалаа. Тодруулбал, нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 6.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргаж, дараах ажлуудыг гүйцэтгэж эхэллээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан нэмэлт санхүүжилтээр нийт 11 сургуулийн гадна шугам сүлжээ, 9 цэцэрлэгийн шугам сүлжээний засвар хийхээр бэлтгэл ажлыг өнөөдөр эхлүүллээ. Түүнчлэн 7 эмнэлгийн гадна шугам сүлжээ, 8 эмнэлгийн дотор засварын ажлыг хийнэ. Нийт 20 уураар халдаг дулааны зуухыг шинэчилнэ. Ингэснээр төдий хэмжээний сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийг нүүрсний хэрэглээтэй бус уурын зуухаар дулааныг нь шийдэж, агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмрээ оруулна” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗГ: 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө 17 минутын өмнө
Хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13,363 болжээ 4 цагийн өмнө
Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 4 цагийн өмнө
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙГ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОХ САНАЛ ТАВИЛАА 6 цагийн өмнө
Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ, 8 эмнэлэг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ 7 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг хамгаалжээ 7 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг “E-Mongolia” системээр авч дуусна 9 цагийн өмнө
СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР "НИСЭЖ" БАЙНА Өчигдөр
Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд мөнгө авчээ 2025/08/15
Монгол Улсын 6 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, 1 иргэн хууль бусаар хадгалсан байсан нь тогтоогджээ 2025/08/15
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 2025/08/15
104 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ   2025/08/15
“ТБД Андууд” орчимд шинээр хийсэн явган хүний замын 189 ам.метр талбайг хүнд даацын хоёр машинаар эвдсэн байна 2025/08/15
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээг дотоодод тариалах цогц төслийн хүрээнд КОЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзав 2025/08/15
ҮЙЛ ЯВДАЛ: Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна 2025/08/15
Дуучин Баярцэнгэлийн тоглолтоор Crush bash хамтлаг эргэн ирж байна 2025/08/14
​БАЙГАЛИЙН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ 2025/08/14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ урсгал сөрсний улмаас нэг хүний амь хохироожээ 2025/08/14