БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР "НИСЭЖ" БАЙНА


(Шөнийн сурвалжилга)

-Баасан гараг. 22:35 цаг. Хан-Уул дүүрэг, Энхтайваны гүүр орчим-

Баасан гарагийн Улаанбаатарын шөнө тайван харагдавч, хотын гудамжаар хурдлан зүсэх цахилгаан мотоциклийн дуу хаа нэгтэйгээс сонсогдоно. Энэ бол Суррон. Автомашины замаар, гэрлэн дохиог үл тоон шунгинах эдгээр хоёр дугуйтны ард 18-35 насныхан ихэвчлэн таарах бөгөөд зарим нь дөнгөж 16, 17  настай хөвгүүд байх. Хэт чанга дуу чимээ гарган мотоцикль, суррон унаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчлийг таслан зогсоох, арга хэмжээ авах шөнийн хягалт шалгалтыг Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулан ажиллаж байна.

ХААЗ АВАН ХУРДЛАХ БҮДҮҮН ЯНДАНТНУУДАД ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Бид 22:00 цагт Тээврийн цагдаагийн албаны гадна цуглаж Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ажиллахаар мото эргүүлийн алба хаагчидтай нэгдэн хөдөллөө. Энхтайваны гүүр, Маршлын гүүр, “Нарны зам”, “3, 4-р хороолол”, “Хан-Уул” орчмын замуудад ажиглалт хийв. Анхны зөрчил 22:52-д илэрлээ. Суррон мотоцикль дээр сундаллаж суусан хоёр хүү гэрлэн дохиог хүлээлгүй шууд зүүн эргэв. Тэд хаазаа нэмж, чих дөжрөм дуу хадаан хурд авах нь  Хажуугаар нь өнгөрөх машины жолооч нар дохиж анхааруулсан ч тэд хөхрөлдөн үргэлжлүүлэн хурдлав. Тэдний аль нь ч хамгаалалтын малгай зүүгээгүй, унаж байгаа мотоцикль нь улсын дугааргүй байв. Энэхүү суррон мотоцикл 80-100 км/ц хүртэл хурдлах чадалтай, бүр зарим хувилбар нь 6000 ваттын хүчтэй. Ийм хүчтэй төхөөрөмжийг насанд хүрээгүй хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэглэлгүй унаж  авто зам дээр "нисэж" байгаа нь замын хөдөлгөөний ноцтой ослын шалтгаан болохоос гадна хэн нэгний амь нас, эд хөрөнгийг сүйдлэх, өөрийн амиа хорлохоор завдаж буй үйлдэлтэй агаар нэг ээ.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭХНИЙ ДҮРЭМ НЬ ТЕХНИКИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ

Суррон бол цахилгаан хөдөлгүүрт хоёр дугуйт тээврийн хэрэгсэл. Зарим хувилбар нь унадаг дугуй мэт ангилагдаж, улсын бүртгэлд хамрагддаггүй тохиолдол бий. Үүнийг далимдуулан эцэг эхчүүд үр хүүхдэдээ төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт баяраар энэхүү  “тээврийн хэрэгсэл”-ийг бэлэглэдэг болсон нь насанд хүрээгүй "жолооч" олуулаа болох нөхцөлийг үүсгэж байна. Гэвч Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар:

  • Мотоцикль жолоодох эрх 18 наснаас дээш,
  • Хөдөлгөөнд оролцох жолооч нь жолооны үнэмлэхтэй байх,
  • Техникийн бүрэн бүтэн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байх ёстой.

Тээврийн цагдаагийн албаны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Э.Гандуулга “Суррон унаж буй хүүхдийн тоо сүүлийн 1-2 жилд эрс нэмэгдсэн. Хяналт тавихад хэцүү. Улсын бүртгэлгүй, GPS байхгүй, хурд өндөр. Хэрэв осол гарвал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт нь эцэг эх рүү чиглэнэ” хэмээв.

СУРРОН, МОТОЦИКЛЬ ТОГЛООМ БИШ

Энэ бол нэгэн төрлийн мотоцикль. Хурдтай, хүчтэй, аюултай. Шөнийн гудамжаар зүсэх цахилгаан дууны ард эцэг эхчүүдийн хариуцлага, нийгмийн хяналт, эрх зүйн зохицуулалт, авто замын хөдөлгөөний соёл цогц бүрдэх ёстой. Олуулаа дарвих суррон, мотоцикль, бүдүүн яндантай тээврийн хэрэгсэл жолоодох бүтэн үе Улаанбаатарын авто зам дээр хөлхөлдөж байна. 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/11/20
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 2026/11/20
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/11/20
Улаанбаатарт ялимгүй цас орно 2026/11/20
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 2026/11/20
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 2026/11/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 2026/11/19
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/19
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 2026/11/19
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/11/19
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18