БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна

Г.Оюунтуяа
9 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй сэтлэх, ногоон байгууламжийг устгах, эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барих зэрэг зөрчил илэрсээр байна. Тодруулбал, Хүннү 2222 хорооллын автобусны буудлын баруун талд “Хангилцаг” ХХК дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан бол “Номин Реалтор” ХХК эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж буй. Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ  Хүннү 2222 хорооллын автобусны буудлаас баруун тийш 320 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэсэн. Тиймээс өнгөрсөн долоодугаар сарын 31-нд НХШГ-аас ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д зөрчлийг арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр давтан хяналт шалгалт хийхэд тус аж ахуйн нэгжийн зүгээс ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг хийж эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд мод тарина гэлээ. 

Харин “Номин Реалтор” ХХК-ийн хувьд Хүннү 2222 хорооллын автобусны буудлын урд талд өөрийн эзэмшлийн газраасаа 2-3 метр зайд хашаагаа сунгаж, хэтрүүлэн барьсан. Иймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашиглан, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан хашааг чөлөөлж, зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн юм. Гэвч мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй юм.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хувийн аж ахуйн нэгжүүд кадастрынхаа дагуу барилгын ажлаа гүйцэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн зам талбайг хумьж, явган хүн зорчиход хүндрэлтэй болгож болохгүй. Иймд “Номин Реалтор” ХХК нь мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу газар албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гаргуулна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэдгийг мэдэгдлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗГ: 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө 19 минутын өмнө
Хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13,363 болжээ 4 цагийн өмнө
Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 4 цагийн өмнө
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙГ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОХ САНАЛ ТАВИЛАА 6 цагийн өмнө
Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ, 8 эмнэлэг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ 7 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг хамгаалжээ 7 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг “E-Mongolia” системээр авч дуусна 9 цагийн өмнө
СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР "НИСЭЖ" БАЙНА Өчигдөр
Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд мөнгө авчээ 2025/08/15
Монгол Улсын 6 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, 1 иргэн хууль бусаар хадгалсан байсан нь тогтоогджээ 2025/08/15
Хуучнаар “Нарны титэм” барилгын Ж блокийн 1222 ам.метр талбайг энэ сарын 25-нд дуудлага худалдаагаар худалдана 2025/08/15
104 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ   2025/08/15
“ТБД Андууд” орчимд шинээр хийсэн явган хүний замын 189 ам.метр талбайг хүнд даацын хоёр машинаар эвдсэн байна 2025/08/15
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээг дотоодод тариалах цогц төслийн хүрээнд КОЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзав 2025/08/15
ҮЙЛ ЯВДАЛ: Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна 2025/08/15
Дуучин Баярцэнгэлийн тоглолтоор Crush bash хамтлаг эргэн ирж байна 2025/08/14
​БАЙГАЛИЙН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ 2025/08/14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ урсгал сөрсний улмаас нэг хүний амь хохироожээ 2025/08/14