БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур сувагчилна

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд 58.2 км урт явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг Улаанбаатар хотын томоохон гудамж, замууд багтаж буй. Ингэхдээ гэрлийн болон холбооны шон дээгүүрх ил кабелуудыг газар доогуур сувагчилж байгаа юм. 

Үүнтэй холбоотойгоор НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Энэ жилийн явган хүний замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелуудыг цэгцэлж, газар доогуур явуулна. Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтээс нийт 15 байршилд явган хүний замыг засварлахдаа холбоо мэдээллийн сувагчлал, цахилгаан хангамжийн шугамыг өргөтгөн шилжүүлэх цогц ажлын зургийг хийж гүйцэтгэсэн. Энэ дагуу Энхтайвны өргөн чөлөөнд нийт 11.6 км холбоо мэдээллийн кабелийг газар доогуур сувагчлах ажлыг гүйцэтгэж байна. Үүний дараа явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах юм” гэлээ.

“Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн Улаанбаатар хотын сүлжээ ашиглалтын газрын гүйцэтгэл, хяналтын хэлтсийн дарга Н.Наранбаатар “Анх 1962 онд хуучнаар ЗХУ-ын төлөвлөлтийн дагуу Улаанбаатар хотын агаарын кабель болон худаг сувагчлалын байгууламжийг хийсэн байдаг. Үүнээс хойш 1996 онд сувагчлалыг шинэчилснээс хойш өргөтгөл хийгээгүй. Ийнхүү энэ жил явган хүний замын засвар, шинэчлэлттэй холбоотойгоор хотын гол гудамж, зам дагуу нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг сувагчлах боломжтой боллоо. Ингэхдээ зургаан чиглэлд инженер техникийн 109 ажилтан шаардлагатай үед 24 цагаар ажиллаж байна. Мөн кабелыг сувагчлах ажлын хүрээнд зургаан байршилд 1.1 километр авто замыг сэтэлгээ хийсэн” хэмээв.

Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл нийт 11.6 км урт явган хүний замыг дөрвөн багц ажилд хуваан нээлттэй тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Багц 1 буюу Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх ажлыг “Бадрах инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явцын талаар тухайн компанийн Төслийн менежер Ө.Баттулга “Өнөөдрийн байдлаар ажлын явц 40 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд есдүгээр сарын 25-наас өмнө дуусгахаар төлөвлөж байна. Тохижилтын ажлын хүрээнд Монголын чулуу үйлдвэрлэгчдийн холбооноос 3,700 ам метр чулуу авсан. Шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй. Мөн уг чулуун хавтанг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр дөрвөн метр өргөн хийхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг Таван шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл хийж байна” хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ДЦС-5 төслийн уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад орсон 2 оролцогч төслийн саналаа ирүүллээ 1 цагийн өмнө
СХД-ийн 19 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулж байна 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Байлдагч Л.ЧИНЗОРИГ АНУ-д суралцахаар шалгарчээ 2 цагийн өмнө
Оюутан цэргүүд 11 төрлийн мэргэжил эзэмшиж байна 2 цагийн өмнө
“Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгоно 2 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ БҮРЭН ЦАХИМЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 3 цагийн өмнө
Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур сувагчилна 4 цагийн өмнө
ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВД ҮҮССЭН АСУУДАЛ ДЭЭР БЭТ-ИЙН БАГ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЖЭЭ 19 цагийн өмнө
Н.Энхбаяр: Бид шинэ нийслэлийг зөвхөн дэд бүтэц биш, цаашид Монгол улсын ирээдүйн хотуудын хөгжлийн загвар болгохыг зорьж байна 20 цагийн өмнө
Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ 20 цагийн өмнө
НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө 20 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 Мвт хүчин чадал бүхий II блокийг 12 сард ашиглалтад оруулна 21 цагийн өмнө
Агсан тавьж буй бичлэг нь цацагдсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөллөө 21 цагийн өмнө
Мансууруулах үйлчилгээтэй ургамал түүж бэлтгэн, хадгалсан иргэнийг баривчилжээ 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог 21 цагийн өмнө
Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар төлбөртэй тусламж үйлчилгээний ₮478 саяын орлогыг хувийн дансандаа авсан 22 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ 22 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна 23 цагийн өмнө
Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана 23 цагийн өмнө