Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр Хархорум хотын 2026 оны төсвийн төсөл болон ойрын жил хэрэгжих 12 томоохон төсөл, арга хэмжээний төлөвлөгөөтэй өнөөдөр танилцлаа. Хотын Захирагч болон Захирагчийн ажлын албаныхантай санал солилцлоо.
Танилцсан гол төслүүдэд:
Хог хаягдал ангилан боловсруулах үйлдвэр Хэлтгий Цагаан нуурыг сэргээх төсөл Хүндэтгэлийн ордон"-ы зураг төсөл, бүтээн байгуулалт Улаанбаатар-Хархорум чиглэлийн авто зам Сэргээгдэх эрчим хүчний станц Хослон үйлдвэрлэлийн дулаан, цахилгаан хосолсон станц Хархорум хотын цэвэрлэх байгууламж Хотын төв цэгийн зураг төсөл, бүтээн байгуулалт Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр зам 4Е ангиллын олон улсын нисэх буудал Эртний нийслэл Хархорум хотын туурийг түүхийн үнэт өв болгон сэргээх Хөдөө аж ахуйн кластер байгуулах төсөл
Эдгээр төслүүд нь Хархорум хотыг уур амьсгалд тэсвэртэй, ухаалаг, ногоон, өв соёлд суурилсан хөгжлийн жишиг хот болгох зорилготой юм.