БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө

Г.Оюунтуяа
13 цагийн өмнө

Өнөөдөр /2025.08.05/ НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр бүтцийн нэгжийн орлогч дарга нартай уулзаж, нийслэлийн хэмжээнд гол, усны осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, хариу арга хэмжээний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.
Энэ үеэр нийслэлийн 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга нар дүүргийнхээ хэмжээнд эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар танилцууллаа.

Дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр дүүргийн хэмжээнд үерийн аюул, гол усны ослын эрсдэлийг бууруулах, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлыг эрчимжүүлж, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаа, мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдааг сайжруулж, мэдээллийг шуурхай хүртээмжтэй солилцож, үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг чиглэл болгон дараах үүргүүдийг өгч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг хэллээ.
Үүнд:
- Үерийн эрсдэл бүхий газруудад хаалт далан босгох, суваг шуудуу татах элс хайрга урьдчилан бэлтгэж байршуулах, ажиллах техник хэрэгслийг томилгоожуулж, цаг уурын байгууллагаас аюулт болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй урьдчилан сэргийлэх мэдээ гарсан тохиолдолд ус ихээр тогтдог газруудад байршуулах;
- Дүүргийн Онцгой комиссын шуурхай штабыг тогтвортой байнгын ажиллагаатай байхад анхаарч, үйл ажиллагааг идэвхжүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагаа, уялдаа холбоог хангаж ажиллах;
- Болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, мэргэжлийн байгууллагуудын хүн, хүч, техник хэрэгслийг тодотгох;
- Үерийн эрсдэл бүхий газар суурьшсан айл, өрх, аж ахуйн нэгжид мэдэгдэл, албан шаардлага хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх;
- Ой хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, багаж хэрэгслийн нөөц бүрдүүлэх
- Объектын болон ой хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд татан ажиллуулах бүрэлдэхүүнийг 3-4 ээлжээр томилгоожуулж, бэлэн байдлыг хангуулж хүн нэг бүрийн бэлэн байдлыг сайтар шалгах, Онцгой байдлын байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийг мөрдөж ажиллуулах зэрэг үүргүүдийг өгч, биелэлтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВД ҮҮССЭН АСУУДАЛ ДЭЭР БЭТ-ИЙН БАГ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЖЭЭ 12 цагийн өмнө
Н.Энхбаяр: Бид шинэ нийслэлийг зөвхөн дэд бүтэц биш, цаашид Монгол улсын ирээдүйн хотуудын хөгжлийн загвар болгохыг зорьж байна 12 цагийн өмнө
Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ 13 цагийн өмнө
НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө 13 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 Мвт хүчин чадал бүхий II блокийг 12 сард ашиглалтад оруулна 13 цагийн өмнө
Агсан тавьж буй бичлэг нь цацагдсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөллөө 13 цагийн өмнө
Мансууруулах үйлчилгээтэй ургамал түүж бэлтгэн, хадгалсан иргэнийг баривчилжээ 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог 14 цагийн өмнө
Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар төлбөртэй тусламж үйлчилгээний ₮478 саяын орлогыг хувийн дансандаа авсан 15 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ 15 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн станц 350 сая киловатт цаг эрчим хүч нийлүүлээд байна 15 цагийн өмнө
Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана 15 цагийн өмнө
Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа 16 цагийн өмнө
НҮЦГЭН ЗУРГИЙГ ЧИНЬ ДЭЛГЭНЭ ХЭМЭЭН 397 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай 18 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний өдөр 49 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ 18 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА 472 ХҮНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ 18 цагийн өмнө
Gem mall худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд прокуророос 12-25 жил эсвэл бүх насаар нь хорих ял төлөвлөжээ 18 цагийн өмнө
"Элсний баяр" 2025 наймдугаар сарын 15, 16, 17-нд Өмнөговь аймагт болно 19 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД ФИЛИППИН УЛСАД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА 19 цагийн өмнө