Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах хөдөө аж ахуйн ажилчдын 27 дугаар байрыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү байршилд нэг блок үйлчилгээний талбай бүхий 108 айлын орон сууц барина. Өнөөдрийн байдлаар төмөр бетон бүтээцийн ажил хийгдэж байна.
Тус барилга нь 1962 онд баригдсан бөгөөд 2014 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүн амьдрах боломжгүй, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц болохыг тогтоосон. Тиймээс дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Мөнгөн цахиурт” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан. Барилгыг буулгах ажлыг өнгөрсөн сард зохион байгуулсан юм.