БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Өнөөдөр Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Зуны сүүл сарын шинийн 4-ний билэгт энэ өдөр нь Бурхан багшийн номын хүрдийг анх эргүүлсэн, хосгүй дээд гэгээрлийн их үйлс эхэлсэн дүйчэн өдөр билээ.
Энэхүү өдөр нь төгс гэгээрэлд хүрсэн Бурхан багш анх удаа таван шавьдаа ном айлдаж, “Хутагтын дөрвөн үнэн” хэмээх гүн гүнзгий сургаалаараа номын хүрдийг эргүүлсэн түүхэн үйл явдалтай холбоотой.

Энэтхэгийн Утар Прадеш мужийн Барнаси хотын хойд зах дахь Чоукханди суварганы туурьт, Бурхан багш анх шавь нартайгаа уулзан, тэр газрын чулуун суудал дээрээс энэхүү номын айлдвар өрнөсөн гэдэг. Энэхүү сургаал бол зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос ангижрах боломж үнэн, зовлонгоос ангижрах зам мөр үнэн хэмээх Хутагтын дөрвөн үнэн юм.

Монгол түмэн эртнээс энэхүү өдрийг онцгойлон дээдэлж, буян номын үйлд шамдаж, сэтгэлээ ариусган, нүгэл хилэнцийн үрийг наминчилсаар ирсэн уламжлалтай. Учир нь энэ өдөрт хийсэн буянт үйл бүхэн ердийн үеийнхээс бум, живаа дахин арвиждаг хэмээн үздэг.
Иймд бие, хэл, сэтгэлийн бүх үйлээрээ зөв зам мөрт хандсан нь гэгээрлийн уг шалтгаан болох нигууртай.

Дүйчэн өдөрт хүн бүр өөрийн чадах чинээгээр буян номын үйлийг хурааж, амьтай бүхэн амгалан байхын төлөө сэтгэлээ зориулах нь зүйтэй.

Гандантэгчэнлин Хийд


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр 108 айлын орон сууц барьж байна 3 цагийн өмнө
Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ хэмээн залилжээ 4 цагийн өмнө
ХСҮТ-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна 4 цагийн өмнө
Өнөөдөр Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр 6 цагийн өмнө
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна 7 цагийн өмнө
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна 8 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно 9 цагийн өмнө
ОБЕГ: Хуурайшилтын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна 9 цагийн өмнө
Улаанбаатарт 25 хэмийн дулаан, бороо орохгүй 10 цагийн өмнө
Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ 11 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна 11 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа Өчигдөр
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хөгжсөний 104 жилийн ойн мэнд хүргэе 2025/07/25
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР КАНАДЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2025/07/22
Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо 2025/07/22
Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн 2025/07/22
Телеграммаар холбогдон 13 сая төгрөгөө залилуулжээ 2025/07/22
ЦХХХ-ны сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Киргиз улстай дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 2025/07/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа 2025/07/22