БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа

Admin
7 цагийн өмнө

УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд:

Нэгт. Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстой.

Хоёрт. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэсэн хоёр үндэслэлээр хэсэгчилсэн хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна.Тогтоолд хэсэгчилсэн хориг тавих тухай

” Монгол Улсын Их Хурлаас “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эцэслэн баталж, Монгол Улсын Их Хурлын дарга ёсчлон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ТГ-01/875 дугаар албан бичгээр ирүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хрлын 2025 оны 85 дугаар тогтоолд дараах үндэслэлээр хэсэгчилсэн хориг тавьж байна.

Нэг. Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлого баримтлах ёстой.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 5 дугаар заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан байна. Энэхүү яаралтай өргөн мэдүүлж, өөрчлөлт оруулахаар дурдсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолууд нь зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан болон хилийн заагт өөрчлөлт оруулж тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлсэн байна.

Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.

Монгол төрийн бодлогоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулдаг.

Түүнчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ойн болон усны сан бүхий газрыг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон экосистемд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан байдаг.

Иймд байгаль орчны талаарх төрийн бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй.

Хоёр.Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих.” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд заасан байдаг.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 46.4-т заасны дагуу илгээсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан.

Тэгвэл Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсэг дэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна.

Иймд энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа 7 цагийн өмнө
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хөгжсөний 104 жилийн ойн мэнд хүргэе 2025/07/25
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР КАНАДЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2025/07/22
Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо 2025/07/22
Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн 2025/07/22
Телеграммаар холбогдон 13 сая төгрөгөө залилуулжээ 2025/07/22
ЦХХХ-ны сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Киргиз улстай дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 2025/07/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа 2025/07/22
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг энэ сард дүгнэнэ 2025/07/22
Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов 2025/07/22
ЦУОШГ: Наймдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 2025/07/22
ОБЕГ: ТҮЙМРИЙН ГОЛОМТОД 429 ХҮН, 30 АВТОМАШИНТАЙГААР АЖИЛЛАЖ БАЙНА 2025/07/22
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн зам хурдны зам биш... 2025/07/22
45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгууллаа 2025/07/22
Улаанбаатарт үүлэрхэг, оройдоо бороо орно 2025/07/22
Сэлэнгэ аймгийн "Хар горхи"-д гарсан түймрийг бүрэн унтраажээ 2025/07/22
С.Амарсайхан: “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд Киргиз Улстай хамтран ажиллахад анхаарна 2025/07/22
Дадлага хийж байсан 3 сонсогч голд живж байсан согтуу иргэний амийг аварчээ 2025/07/22
​ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН 66 ДУГААР ОЛИМПИАДААС МОНГОЛЫН ОРОЛЦОГЧИД БАГИЙН ОНООНЫ ТҮҮХЭН ДЭЭД ОНООГ АВЧ РЕКОРД ТОГТООЛОО 2025/07/22
НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна 2025/07/22