БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Улаанбаатар хотын анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төв орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд хэрэгжиж буй уг төслийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Тус дулааны цахилгаан станц нь Сэлбэ дэд төв барихаар төлөвлөсөн 10.068 өрхийн орон сууцны хойд талын хэсэг, Дамбадаржаа дэд төвийн 2000 гаруй айлыг дулаанаар хангах юм. Өнөөдрийн байдлаар 86 метр яндан угсрахаас 62 метрийг угсарсан төдийгүй суурийн ажил бүрэн дуусаж, буцаан булалтын ажил үргэлжилж буй. Мөн БНХАУ-д үндсэн зуух болон бусад тоног төхөөрөмж, металл хийцийг үйлдвэрлэж дууссан бөгөөд эхний ээлж нь хилээр орж ирж байна” гэв.

Түүнчлэн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусган, есдүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлэх юм. Ийнхүү 2026 оны арванхоёрдугаар сард ашиглагч байгууллагад нь бүрэн хүлээлгэн өгөхөөр график төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг тэрбээр онцоллоо. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа 1 цагийн өмнө
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр 108 айлын орон сууц барьж байна 5 цагийн өмнө
Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ хэмээн залилжээ 6 цагийн өмнө
ХСҮТ-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна 6 цагийн өмнө
Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна 6 цагийн өмнө
Өнөөдөр Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр 8 цагийн өмнө
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна 9 цагийн өмнө
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно 11 цагийн өмнө
ОБЕГ: Хуурайшилтын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна 11 цагийн өмнө
Улаанбаатарт 25 хэмийн дулаан, бороо орохгүй 12 цагийн өмнө
Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна 13 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа Өчигдөр
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хөгжсөний 104 жилийн ойн мэнд хүргэе 2025/07/25
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР КАНАДЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2025/07/22
Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо 2025/07/22
Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн 2025/07/22
Телеграммаар холбогдон 13 сая төгрөгөө залилуулжээ 2025/07/22
ЦХХХ-ны сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Киргиз улстай дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 2025/07/22