БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦУОШГ: Наймдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу байх хэдий ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул нийт нутгаар болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Цаашдаа есдүгээр сард агаарын дундаж температур нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас баруун аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол аравдугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас сэрүүн, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу, бусад хугацаанд болон бусад нутгийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Наймдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олоон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Есдүгээр сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Аравдугаар сарын агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Ховдын хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Эх сурвалж:ЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн 2 цагийн өмнө
Телеграммаар холбогдон 13 сая төгрөгөө залилуулжээ 2 цагийн өмнө
ЦХХХ-ны сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Киргиз улстай дижитал шилжилтийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа 3 цагийн өмнө
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг энэ сард дүгнэнэ 3 цагийн өмнө
Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов 4 цагийн өмнө
ЦУОШГ: Наймдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 6 цагийн өмнө
ОБЕГ: ТҮЙМРИЙН ГОЛОМТОД 429 ХҮН, 30 АВТОМАШИНТАЙГААР АЖИЛЛАЖ БАЙНА 6 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн зам хурдны зам биш... 7 цагийн өмнө
45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгууллаа 7 цагийн өмнө
Улаанбаатарт үүлэрхэг, оройдоо бороо орно 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн "Хар горхи"-д гарсан түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
С.Амарсайхан: “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд Киргиз Улстай хамтран ажиллахад анхаарна 9 цагийн өмнө
Дадлага хийж байсан 3 сонсогч голд живж байсан согтуу иргэний амийг аварчээ 9 цагийн өмнө
​ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН 66 ДУГААР ОЛИМПИАДААС МОНГОЛЫН ОРОЛЦОГЧИД БАГИЙН ОНООНЫ ТҮҮХЭН ДЭЭД ОНООГ АВЧ РЕКОРД ТОГТООЛОО 9 цагийн өмнө
НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан үзэж, түрүү их насны галаар зочлов 2025/07/12
Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ 2025/07/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо 2025/07/12
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДАД ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА 2025/07/12