БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 139 төсөл хэрэгжиж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна. Тухайлбал, БГД-ийн 16 дугаар хороо, нийслэлийн Ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай шинэ барилга есдүгээр сард ашиглалтад орно. Энэ хүрээнд нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

"Гантоонот констракшн" ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ “Барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар агааржуулалт, бетон цутгалтын ажил бүрэн дууссан, чулуун хавтангийн ажил 90 хувьтай байна. Мөн дотоод засал чимэглэл болон анги, танхимын будгийн ажил эхлэхэд бэлэн болсон байгаа. Ирэх долоо хоногтоо багтааж гадна тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэв.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн захирал Г.Жалсрайжамц “2025-2026 оны хичээлийн жилд шинэ барилгадаа үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөө гаргасан. Тиймд, есдүгээр сардаа багтаан ашиглалтад оруулахын тулд барилгын компанид шаардлагатай зүйлсийг албан бичгээр хүргүүлэх зэргээр барилгын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд хамтарч, шуурхай ажиллаж байна” гэлээ.

Сургуулийн шинэ барилга нь 32.5х18.6 ам.метр хэмжээтэй, 2720 мкв талбай бүхий зоорьтой, дөрвөн давхар бөгөөд нэг ангид 30 хүүхдийн дүүргэлттэй, нийт 320 хүүхдийн суудалтай юм. Мөн стандартын дагуу гүйцэтгэж, төлөвлөгөөт хугацаанд улсын комист хүлээлгэн өгөхийг нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦУОШГ: Наймдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 1 цагийн өмнө
ОБЕГ: ТҮЙМРИЙН ГОЛОМТОД 429 ХҮН, 30 АВТОМАШИНТАЙГААР АЖИЛЛАЖ БАЙНА 1 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн зам хурдны зам биш... 2 цагийн өмнө
45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгууллаа 2 цагийн өмнө
Улаанбаатарт үүлэрхэг, оройдоо бороо орно 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн "Хар горхи"-д гарсан түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
С.Амарсайхан: “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд Киргиз Улстай хамтран ажиллахад анхаарна 4 цагийн өмнө
Дадлага хийж байсан 3 сонсогч голд живж байсан согтуу иргэний амийг аварчээ 4 цагийн өмнө
​ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН 66 ДУГААР ОЛИМПИАДААС МОНГОЛЫН ОРОЛЦОГЧИД БАГИЙН ОНООНЫ ТҮҮХЭН ДЭЭД ОНООГ АВЧ РЕКОРД ТОГТООЛОО 5 цагийн өмнө
НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан үзэж, түрүү их насны галаар зочлов 2025/07/12
Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ 2025/07/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо 2025/07/12
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДАД ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА 2025/07/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2025/07/11
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 2025/07/09
Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орно 2025/07/09
Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана 2025/07/09
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025/07/09
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо 2025/07/09