ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН 66 ДУГААР ОЛИМПИАДААС МОНГОЛЫН ОРОЛЦОГЧИД БАГИЙН ОНООНЫ ТҮҮХЭН ДЭЭД ОНООГ АВЧ РЕКОРД ТОГТООЛОО
Австрали Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо 2025 оны 7 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн 66 дугаар Олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэн нийт 174 оноогоор бүх цаг үеийн Монголын оролцогчдын багийн онооны хамгийн дээд оноог авч түүх бүтээлээ.
Амжилттай оролцсон багийн гишүүд, багш, дасгалжуулагч нартаа чин сэтгэлийн баяр хүргэе.