БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Амарсайхан: “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд Киргиз Улстай хамтран ажиллахад анхаарна

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол, Киргизийн бизнес форум болж, хоёр орны төр, засгийн байгууллагууд, бизнесийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцлоо. Монгол-Киргизийн бизнес форумыг Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд нээж үг хэллээ.

Манай хоёр улс нь 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын айлчлалууд нь манай хоёр орны харилцааг шинэ түвшинд хүргэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд бид Киргиз Улстай хамтран ажиллах, хүнсний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд онцгой анхаарч байна.

Өнөөдрийн уулзалт нь хоёр орны төр, хувийн хэвшлийг харилцан үр өгөөжтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээ, технологийн дэвшлийг уялдуулсан, бодит зорилго бүхий хамтын ажиллагааг хэлэлцэх чухал индэр боллоо.

Хоёр орон цаашид;

Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир боловсруулах чиглэлээр хамтарсан үйлдвэрүүд байгуулж олон улсын зах зээлд гаргах;

Тээвэр ложистик, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх; жимс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх,харилцан туршлага солилцох,мэргэжилтэн бэлтгэх;

Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, бизнес эрхлэх нөхцөлийг тогтвортой, ойлгомжтой болгох чиглэлээр бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов 22 минутын өмнө
ЦУОШГ: Наймдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 1 цагийн өмнө
ОБЕГ: ТҮЙМРИЙН ГОЛОМТОД 429 ХҮН, 30 АВТОМАШИНТАЙГААР АЖИЛЛАЖ БАЙНА 2 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн зам хурдны зам биш... 3 цагийн өмнө
45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгууллаа 3 цагийн өмнө
Улаанбаатарт үүлэрхэг, оройдоо бороо орно 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн "Хар горхи"-д гарсан түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
С.Амарсайхан: “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд Киргиз Улстай хамтран ажиллахад анхаарна 5 цагийн өмнө
Дадлага хийж байсан 3 сонсогч голд живж байсан согтуу иргэний амийг аварчээ 5 цагийн өмнө
​ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН 66 ДУГААР ОЛИМПИАДААС МОНГОЛЫН ОРОЛЦОГЧИД БАГИЙН ОНООНЫ ТҮҮХЭН ДЭЭД ОНООГ АВЧ РЕКОРД ТОГТООЛОО 5 цагийн өмнө
НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаан үзэж, түрүү их насны галаар зочлов 2025/07/12
Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ 2025/07/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо 2025/07/12
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДАД ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА 2025/07/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2025/07/11
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 2025/07/09
Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орно 2025/07/09
Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана 2025/07/09
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025/07/09