БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

С.Жамъяаннацаг
2025/07/09

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.07.09) Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, Ш.Бямбасүрэн, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Р.Сэддорж, Ц.Мөнхбат, Р.Эрдэнэбүрэн, Б.Дэлгэрсайхан нар Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.


Газрын тос нөөц ашигласны төлбөрөөс Баялгийн төрөлжсөн сангууд, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд болон газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй тухайн аймаг, сумдын Орон нутгийн хөгжлийн сан, Бүсийн хөгжлийн санд хуваарилах, мөн гэрээлэгчтэй байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу газрын тосны борлуулалтын орлогоос Засгийн газарт ногдох орлого, газрын тос олборлох, боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн ногдол ашгийг Хуримтлалын санд хуваарилах харилцааг зохицуулахаар уг хуулийн төслийг боловсруулсан байна.


Уг хуулийн төсөл батлагдсанаар газрын тосны нөөц ашигласны төлбөр Үндэсний баялгийн сан, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, Бүсийн хөгжлийн сан, тухай аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн санд оновчтой хуваарилагдаж, газрын хэвлийн баялаг газрын тосыг ашиглах явцад тухай орон нутгийн хүн амын эрүүл, аюулгүйн орчинд амьдрах эрхийг хамгаалах, амьжиргааг нь дэмжих, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага байлгах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд шаардагдах төсөв, хөрөнгийг зохистой зарцуулах боломж бүрдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 9 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12