БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орно

С.Жамъяаннацаг
2025/07/09

2025 он гарсаар ой, хээрийн түймэртэй холбоотой 71 гэмт хэрэг, 5 зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Эдгээрийн дотроос 12 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 5-ыг нь харьяаллын дагуу шилжүүлсэн бол 4 гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Хүрэлбагана мэдээллээ.

Тэрбээр, мөрдөн шалгаж буй дөрвөн гомдол нь эзэнгүй, цаг агаарын огцом хуурайшилттай нөхцөлд аянга бууснаас үүдэлтэй болох нь тогтоогдсон гэв. Харин нийт бүртгэгдсэн түймрийн 70 орчим хувь нь ил задгай гал түлэх, үнс нурам хаях, яндангаас оч гаргах, асаасан чүдэнз, тамхи зэрэг хүний болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй байжээ.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг цаг агаарын нөхцөл байдлын талаар дараах сэрэмжлүүлгийг өглөө. Түүний мэдээлснээр баяр, наадмын амралтын өдрүүдэд орон нутгийн олон бүс нутагт дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Тухайлбал, маргааш баруун болон төв, зүүн аймгуудын зарим хэсэгт, 11-нд төв, зүүн, говийн бүсийн зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутагт, 13-нд төвийн аймгууд болон зүүн бүсийн баруун хойд хэсгээр, 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 15-нд зүүн бүсийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай бороо орно. Иймээс иргэд гэнэтийн байгалийн үзэгдлээс сэргийлж, цаг агаарын мэдээг тогтмол хянахыг зөвлөж байна.

Энэ онд нийт 170 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэнээс 25 хувийг хиймэл дагуулын дулааны цэг илрүүлэлтийн системээр, 6 орчим хувийг нисдэг тэргээр тандан илрүүлж, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 2026/09/01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 2026/09/01