БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако болон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.

Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Улсын манлай уяач З.Мэндсайханы хул үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт “Буянтын хурд” галд зочлов. Тус галд Улсын алдарт уяач Ч.Амарсанаагийн уясан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Улсын алдарт уяач И.Золбоогийн зээрд халзан азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уяачид болон цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ 59 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо 3 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДАД ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ Өчигдөр
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 2025/07/09
Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орно 2025/07/09
Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана 2025/07/09
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025/07/09
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо 2025/07/09
Ч.Лодойсамбуу: 2026 онд татвар, НДШ-тэй холбоотой сайн мэдээ монголчуудад хүрэхээргүй болж байна 2025/07/09
Н.Мөнхнасан: Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгаа төрөлжүүлэхгүй л бол эдийн засгийн дархлаагаа алдаж байна 2025/07/09
Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ 2025/07/09
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр богино чиглэлдээ үнэ төлбөргүй үйлчилнэ 2025/07/09
Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 2025/07/09
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 2025/07/09
YOUNG MO’G: Эхнэртээ зориулж дууны маань клипэнд Мичи тоглосон 2025/07/09
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 2025/07/09
ХӨСҮТ-ийн ТУТ-ын багийн хурлыг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өргөтгөн хийлээ 2025/07/09
Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа 2025/07/09
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 2025/07/09