БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Цэнгүүн: Эрээнээс захиалсан 5000 төгрөгийн тэмдэг аваад төрийн хайр хишиг хүртэж байна гэж бодвол маш том эндүүрэл

С.Жамъяаннацаг
2025/07/08

Одон медалийн эх орон

Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болох шинжтэй. Нэг аймаг, 24 сумын 100 жил тохиож байна. Үүнээс өмнө хэлэхгүй бол болохгүй нэг асуудал байна. Энэ бол замбараагүй тараагдаж байгаа одон медалийн асуудал. Үнэхээр одон медаль тараагаад хөгждөг бол бүх хүнд медаль өгөхсөн.

Гэвч харамсалтай нь тийм биш юм.
Та бүхэнд цөөн тооны баримт, статистик хэлье.

Жилд улсын байгууллагаас олгож байгаа нийт шагналын тоо “Алдарт эхийн одон”-г тооцохгүйгээр 40,000 гаруй байна. Одоо энэ хэвээрээ одон, медаль шагнал тараавал 10-20 жилийн дотор МУ-ын насанд хүрсэн бүх хүн төрөөс ямар нэг шагнал бүгд авч дуусах төлөвтэй.

Монгол улсын 21 аймаг нийлээд жил бүр зөвхөн шагнал тараахад 1.5 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулдаг.

ХХААХҮЯ улсын аварга малчин, хошой аварга малчин, тариаланч, тариаланч хамт олон, саальчин, фермерүүдэд жил бүр 1,7-2,4 тэрбум төгрөг зарцуулж байна.

2024 онд шинээр “Улсын аварга малчин” 195 төрсөн. Олимп хүртэл нэг л аваргатай байдаг биз дээ?

2024 онд Хөвсгөл аймаг “Аймгийн аварга малчин” 160-ыг шинээр төрүүлж, улсдаа тэргүүлсэн бол мөн “Аймгийн аварга саальчин” төрүүлсэн тоогоороо улсдаа бас л тэргүүлсэн.

2024 онд Баян-Өлгий аймаг шинээр “Аймгийн хошой аварга малчин” төрүүлсэн тоогоороо улсдаа тэргүүлсэн.

2024 онд улсын хэмжээнд “Аймгийн аварга малчин” шинээр 1029 төрсөн.

Боловсролын яам 2024 онд 7400 орчим шагнал, тэмдэг тараасан тоогоороо тэргүүлсэн бол ЭМЯ 4400-г тарааснаараа 2-т орж, бусад яамдуудаа манлайлжээ.
Манай улс дайнгүй мөртлөө БХЯ 2024 онд 2700 орчим цэргийн цол, одон, медаль, өргөмжлөл тараасан.

Би үүнд төрийн одон медаль авч байгаа иргэдийг буруутгахгүй. Харин төрийн бодлогыг шүүмжилж байна.

Дүгнэлт:
Одон медаль өвөртлөөд “Сайн хүний дүр”-ээр айл хэсэж, айраг ууж, наадам, цагаан сар тэмдэглэх нь сайд дарга нарын сонгуульд санал цуглуулах арга нь болсон юм байна. Учир нь сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилүүдэд төрийн шагнал, одон медаль өмнөхөөсөө хамаагүй олноор тараагддаг юм байна.

Ийм замбараагүй тарааж байгаа нь хууль, эрхзүйн зохицуулалтгүй байгаатай холбоотой. Ерөнхийлөгчийн 1999 оны 71-р зарлигийн хавсралтаар “МУ-ын цол хүртээх, одон медалиар шагнах журам” гэж байна. Үүнээс болоод ч тэр үү манай Ерөнхийлөгч зөвхөн медаль тараадаг хүн шиг болчихсон нь харамсалтай.

Зарим аймагт шагнал авсан хүн нь шагналаасаа ичээд тэмдгээ зүүхээ больж байна. Медаль угаах найр, наадам гээд бүр их санхүүгийн хүндрэлд ордог гэнэ.

Шийдэл:
Төрийн цол, одон медалийн тухай хууль гаргахаас өөр сонголт алга. Тиймээс би хуулийн төсөл санаачилъя гэж бодож байна.

Хууль нь дараах асуудлыг шийдвэрлэх зорилготой:
Одон, медалийн үнэ цэнийг өсгөх
Шагнал авч байгаа болон шагналд нэр дэвшигчдийн хүсэлт, хяналт, бүртгэлийг олон нийтэд шилэн, нээлттэй болгох
Шагналын нэр төрлийг тодорхой болгох
Жилд олгож байгаа шагналуудын төсөв, зардлыг хэмнэх гэх мэт. Намрын чуулганаар бусад гишүүдийн хамт хууль өргөн барихаар төлөвлөж байна.

Эцэст нь хэлэхэд Эрээнээс захиалсан 5000 төгрөгийн тэмдэг аваад төрийн хайр хишиг хүртэж байна гэж бодвол маш том эндүүрэл.
Орлого өсөж, амьдрал сайжирч байвал төрийн бодлого зөв байгаагийн илрэл.

Бид бүгдээрээ 30 жилийн өмнөх сонголтдоо үнэнч байцгаая. Учир нь бид зах зээлийн нийгмийг сонгосон. Төрдөө үнсүүлэх биш өөрсдөө хөдөлмөрлөж, бизнес эрхэлж, ашиг орлогоороо өөрөө өөрсдийнхөө амьдралыг сайжруулах боломж олгохыг төр, засгаасаа шаардъя.



0
angry
0
care
1
haha
15
liked
0
love
2
sad
2
wow

Шинэ мэдээ
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна 20 цагийн өмнө
ХХААХҮЯ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРӨӨ ЖДҮ-ИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААТАЙ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
​УИХ-ын чуулганы өнөөдрийн өдрийн ирцийн мэдээ 22 цагийн өмнө
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа Өчигдөр
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн цөөн хавтантай бөмбөг “Trionda” Өчигдөр
Б.Пүрэвдагва: Хүн амын нягтаршил ихтэй байшин хороолол дунд “Хотхоны бага сургууль” барина Өчигдөр
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна Өчигдөр
​ Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа Өчигдөр
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана Өчигдөр
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно Өчигдөр
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ Өчигдөр
С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт явагдана 2026/06/11
Монголбанк олон улсын хяналт шалгалтын захирлуудын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна 2026/06/11
Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ 2026/06/11
ҮЙЛ ЯВДАЛ: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум болно 2026/06/11
БЗД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БНСУ-ЫН “АИН” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА 2026/06/10