БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн улирлын хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлнэ. Түүнчлэн нарийн ногооны тариалалтын технологи, суурь баазыг бэхжүүлж, мэргэжилтэн, тариаланчдыг БНСУ-д сургах талаар санал солилцлоо. “Улаанбаатар хотод тогтвортой ажиллах дөрвөн улирлын хүлэмжээр дамжуулан ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2026-2031 онд хэрэгжүүлнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хот хүн амын хэрэгцээний нарийн ногооны ихэнхийг импортоор авдаг. Дөрвөн улирлын хүлэмжийг байгуулснаар дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. Улаанбаатар хот хүндээ ээлтэй бодлогыг хэрэгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг чухалчилж байна” гэлээ.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нан Улаанбаатар хот дөрвөн улирлын хүлэмжийн төсөлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд KOICA-аас хэрэгжүүлж буй бусад төслийн талаар танилцууллаа. Тухайлбал, Улаанбаатар хотод хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн бүс байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөлд нарийвчилсан судалгаа хийж, зорилтот 10 сургуулийн бүсийн зураг төслийг боловсруулж байгааг талууд хэлэлцэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA) чухал хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа 1 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа 1 цагийн өмнө
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн цөөн хавтантай бөмбөг “Trionda” 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хүн амын нягтаршил ихтэй байшин хороолол дунд “Хотхоны бага сургууль” барина 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна 4 цагийн өмнө
​ Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа 18 цагийн өмнө
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана 20 цагийн өмнө
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана 21 цагийн өмнө
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно 22 цагийн өмнө
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ 23 цагийн өмнө
С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал 23 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт явагдана Өчигдөр
Монголбанк олон улсын хяналт шалгалтын захирлуудын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум болно Өчигдөр
БЗД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БНСУ-ЫН “АИН” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА Өчигдөр
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-д ажиллалаа Өчигдөр
БЗД-ийн Эрүүлй мэндийн төв БНСУ-ын "АИН" эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа Өчигдөр
Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрч өслөө Өчигдөр