БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БЗД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БНСУ-ЫН “АИН” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Г.Оюунтуяа
2026/06/10

БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд БНСУ-ын “АИН” эмнэлгийн захирал, эмч, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж болон анагаах ухааны технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож,  албан ёсны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр туршлага солилцох, эмч, мэргэжилтнүүдийг харилцан сургах, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх,  эмнэлгийн тоног төхөөрөмж болон анагаах ухааны технологийн чиглэлээрх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Мөн “АИН” эмнэлгийн төлөөлөгчид БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяа Ахмад настан, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт “Клиник өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр тус эмнэлгийн бамбай булчирхайн нарийн мэргэжлийн эмч И Жин Үк, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч Канг Гю Хён нар иргэдэд үзлэг хийж, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, бороо орно 4 цагийн өмнө
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 22 цагийн өмнө
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна 23 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 2026/07/23
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2026/07/22
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/07/22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2026/07/22
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 2026/07/22
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2026/07/22