БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шагналын ялгаварлалт уу? улстөржилт үү?

С.Жамъяаннацаг
2025/07/04

Саяхан Монгол Улсын эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн аваргын тэмцээнд дэд байрыг эзэлж, эх орныхоо нэрийг олон улсад цуурайтууллаа. Энэ бахархам амжилтыг төр засаг өндөрөөр үнэлж, шагналын хур буулгасан нь нийгмийн анхаарлыг ихээр татсан билээ. Гэвч энэхүү шагнал урамшуулал бүх спортын төрөлд, бүх амжилтад тэгш ханддаг уу гэх асуулт олон нийтийн дунд хариулт нэхсээр байна. Тухайлбал, саяхан болсон “Austin Major” хэмээх Counter-Strike төрлийн цахим спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай “The MongolZ” баг дэд байр эзэлсэн нь Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээсэн. Энэ нь зүгээр ч нэг тоглоом биш, дэлхийн олон сая хүнийг хамарсан өрсөлдөөнт, оюун ухааны өндөр түвшний спорт гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Мөн оюуны спортоор олон улсад гайхамшигтай амжилт үзүүлж буй бяцхан авьяастнуудыг дурдахгүй өнгөрч боломгүй. 8 настай Хүслэн охин дэлхийн математикийн олимпиадад тэргүүн байр эзэлж, Х.Тэргэл хүү 16 хүртэлх насны Дартсын дэлхийн чансааг тэргүүлэн бичигдэж, Бяцхан математикч Элбэгжаргал хүү дэлхийн 25 гаруй орны 500 хүүхэдтэй өрсөлдөж 1-р байр эзэлсэн. Гэвч эдгээр амжилтууд тэгш үнэлэгдэж байна уу гэдэг нийгмийн дунд эргэлзээ төрүүлж буй.

Хүмүүсийн сэтгэлд “Испортын тамирчид, оюуны спортын шилдгүүдийг хэрхэн, юугаар, хэзээ урамшуулж, үнэлэх вэ?” гэсэн асуулт үлдэж байна. Зарим иргэд “төрөөс спортын амжилтыг сонголттойгоор үнэлж, хэн нэгнийг дөвийлгөж, нөгөөг нь орхигдуулж байна” гэж шүүмжилж эхэлсэн нь бодит үнэнтэй ойртож байна.  Хэдийгээр багийн болон хувийн гэж ялгаж болох ч гэлээ Улс орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, тугаа мандуулж яваа иргэн бүр, аль ч салбарт бай, ижил тэгш үнэлэгдэх ёстой. Шагнал урамшуулал нь зөвхөн улс төрийн PR хэрэгсэл болж, “Хэнийг, хэзээ, ямар зорилгоор” онцолж буй нь олон нийтийн дунд ялгаварлан гадуурхалтын сэтгэгдэл үлдээж байгаа юм.

Төр, засгийн удирдлагууд гавьяа шагнал гардуулахдаа улстөржилтөөс ангид, бодит амжилтад суурилсан, шударга, ил тод зарчимтай байгаасай хэмээн олон нийт хүсэж байна. Эцэст нь ялгаварлалгүй үнэлгээ нь залуу үеийн итгэл, нийгмийн зөв хандлагын үндэс юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 9 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ 12 цагийн өмнө
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 12 цагийн өмнө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо 15 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна 16 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 16 цагийн өмнө
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ 17 цагийн өмнө
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно 17 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА Өчигдөр
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ Өчигдөр
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ Өчигдөр
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09