БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран 24 дэх жилдээ “ТОП-100” ААН-ийг тодруулан өргөмжиллөө. 

Ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв. 

         Монгол Улсын эдийн засаг  өнгөрсөн онд 4.9 хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ 80 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүдийн  борлуулалтын орлого эдийн засгийн 70 орчим хувьтай тэнцэж, татварын орлогын 30 орчим хувийг бүрдүүлсэн байна. Улс орны эдийн засаг ийнхүү өсөж,олон мянган хүн ажлын байраар хангагдахад аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмэр онцгой нөлөөтэй байсныг Ерөнхий сайд тодотгов.

2024 оны Монгол Улсын “ТОП-100” ААН-ийн төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 1.4 их наяд төгрөгөөр өсөж 7.6 их наяд төгрөгт хүрсэн байна.  Топ салбаруудын жагсаалтыг уул уурхай олборлолтын салбар тэргүүлж худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, банк санхүүгийн салбарууд удаалжээ. Хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг 14 аж ахуйн нэгж  багтсан нь  хамгийн олон нээлттэй хувьцаат компани багтсан жил болж байгаа юм байна. Түүнчлэн  гадаадын хөрөнгө оруулалттай 27 компани багтжээ.

Засгийн газар намрын чуулганд баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, татварын реформ, худалдан авах ажиллагааны тухай хууль зэрэг багтана. Мөн МҮХАҮТ, мэргэжлийн холбоодын хууль зэргээр зөвшөөрөл олголт, хүнд суртал,чирэгдлийг арилгах чиглэлээр цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг  Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.

         Хүний хөгжлийг дэмжих, чанартай ажлын байр бий болгох, ажиллах хүчин, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжихэд аж ахуйн нэгж, баялаг бүтээгчидтэй Засгийн газар бүх талаар хамтран ажиллана. Эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ амьдралын чанарыг сайжруулахын төлөө төр, хувийн хамтын ажиллагааг улам сайжруулж, манлайлал үзүүлэн хамтран зүтгэхийг уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
"Ливерпүүл"-ийн довтлогч Диогу Жота ослоор амиа алджээ 4 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 4 цагийн өмнө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА 5 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 5 цагийн өмнө
GOOGLE MAP, E-MONGOLIA СИСТЕМЭЭР АВТО ЗАМЫН ЗАСВАР, ХААСАН МЭДЭЭЛЛИЙГ АВДАГ БОЛЛОО 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “The MongolZ” багийн тамирчдыг хүлээн авч уулзжээ 6 цагийн өмнө
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП 10 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ 7 цагийн өмнө
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛД ТАВЬСАН ХЯЗГААРЛАЛТЫГ ЦУЦЛАХ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН МОНГОЛБАНК САНАЛ НЭГДЛЭЭ 7 цагийн өмнө
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ 8 цагийн өмнө
УИХ дахь Blaavgai Ц.Мөнхтуяа 8 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой 9 цагийн өмнө
Онцгой байдлын ерөнхий газар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ 10 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ 11 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 12 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ 12 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 51 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА 12 цагийн өмнө
Дэлхийн эгдүү MZINHO 14 цагийн өмнө