БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ

С.Жамъяаннацаг
2025/07/03

Төрийн албаны өдөр, Монгол Улсын Төрийн албаны төв байгууллага-Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой өнөөдөр /2025.07.03/ тохиож байна.


Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Төрийн ордонд болж буй Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум, яам, агентлаг, төрийн байгууллагын төлөөлөл, “Монгол Улсын Төрийн алба ба олон улсын хамтын ажиллагаа, туршлага” олон улсын форумын зочдоос бүрдсэн 800 албан хаагч оролцож байна.


Төрийн захиргааны албаны зөвлөлийн анхны гишүүд болох Монгол Улсын Гавьяат хуульч Н.Чадраабал, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Х.Шаандар нар чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Үндэсний чуулганы төлөөлөгчдөд сонордуулж, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнд гардууллаа. Ерөнхийлөгч “Төрийн албан хаагч бүр монгол төр, ард түмэн, үндэсний язгуур эрх ашгийн төлөө, хүчин зүтгэж буйгаа гүнээ ухамсарлаж, хов жив, гүжир гүтгэлгээс ангид, эв эетэй, төрийн албан хаагчийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж, сахин хамгаалж, монгол төрийн түүхэнд зөв мөртэй, шударга үйлстэй байх учиртайг сануулья” хэмээжээ.


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа сонордууллаа. Тэрбээр, “Та бүхэнд Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж, орчин цагийн Төрийн албаны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 

Төрт ёсны өнө эртний түүхтэй манай улс 1990 онд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, улмаар 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Энэ хүрээнд дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн нийгмийн харилцааг зохицуулах  төрөлжсөн хуулиудын тэргүүн эгнээнд Төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдаж, орчин цагийн Төрийн албаны байгууллагын үндэс суурь тавигдсан байдаг.

 

Тэр цагаас өдгөөг хүртэл төрийн албаны хөгжил, шинэтгэл тасралтгүй хийгдэж, чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлэх үйл явц өрнөсөөр байна.

Монгол Улсын Төрийн албан хаагчийн тоо  1994 онд 141.5 мянга, дундаж цалин 24 мянга, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 292.8 мянган төгрөг буюу 654 ам доллар байсан бол 2024 онд нийт төрийн албан хаагчийн тоо 226.8 мянга,  дундаж цалин 2.3 сая төгрөг, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 23.4 сая  төгрөг буюу 6898 ам доллар болж өсжээ. Энэ хугацаанд Монгол улсын нийт хүн ам  2,242,998 -аас 3,544,835 болж, дотоодын нийт бүтээгдэхүүн 651,4 тэрбум төгрөгөөс 80.0 их наяд төгрөг болж өссөн байна.

Манай улсын өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжил үе үеийн төрийн албан хаагч Та бүхний хүчин зүтгэлийн үр дүн гэдгийг цохон тэмдэглэж, Монгол төрийн бодлогын залгамжийг хангаж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа үе үеийн төрийн албан хаагчид Та бүхэнд талархал илэрхийлье” гэлээ.


Мөн тэрбээр 2023 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 гишүүнтэй шинээр бүрдсэн Улсын Их Хурал хүн төвт, хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн хоцрогдолгүй, орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх "Гурван төгөлдөршил"-ийн бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд төрийн албаны нэгдсэн удирдлагын тогтолцоог илүү сайжруулахад онцгой анхаарал хандуулж, орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Шинэтгэл өчигдрөөр биш өнөөдрөөр амьсгалж, ирээдүйд тэмүүлж байх учиртай. Тийм ч учраас шинэ Засгийн газар, бүтээмжтэй төрийг төлөвшүүлэх шинэтгэлийг зарласан. Бүх дэлхийг хамран асар хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэм, улс төрийн тогтолцоонд төрийн албаны үүрэг, үйлчилгээ, шинж төрх, ач холбогдол байнга шинэчлэгдсээр байна” гээд Үндэсний чуулганы төлөөлөгчид энэ шинэтгэлд түүчээлж ажиллахыг уриаллаа.


Монгол Улсын Их Хурлын 1995 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны анхны гишүүнээр Л.Лингов, Н.Чадраабал, Х.Шаандар нарыг томилж байсан бөгөөд чуулганы үеэр төрийн албаны төв байгууллагын анхдагчдад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол банк: Банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурлаа 13 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ГЕНЕРАЛ ЦОЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 14 цагийн өмнө
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно 15 цагийн өмнө
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана 19 цагийн өмнө
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна 19 цагийн өмнө
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана 20 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ 21 цагийн өмнө
НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа Өчигдөр
Тавдугаар сарын эхээр дулаарах боловч сүүл үеүдэд хүйтэн Өчигдөр
НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ Өчигдөр
Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй Өчигдөр
Согтуурсан үедээ машин жолоодож жалга руу унажээ Өчигдөр
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна Өчигдөр
ХЭНТИЙ, УВС АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд Төрийн ордонд хуралдана Өчигдөр
Б.Сэргэлэнбаатарыг​ "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар саатуулжээ 2026/04/26
САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН “CУРГАГЧ-ОЮУТАН БАГШ" ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ 2026/04/24
СКҮҮТЕР, МОПЕДТОЙ ИРГЭД ИХЭВЧЛЭН ЧИХЭВЧТЭЙ, ХОЁУЛАА СУНДАЛЖ ЯВЖ БАЙГАА НЬ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА 2026/04/24