БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ дахь Blaavgai Ц.Мөнхтуяа

С.Жамъяаннацаг
2025/07/03

Blaavgai гэх хочийг зүүсэн Ц.Мөнхтуяа нь улстөрч үү, заналхийлэгч шантаажчин уу, багш уу, Blaavgai юу?

 Боловсролын сайд П.Наранбаярыг улиран томилогддог УИХ-ын чуулган дээр тэрбээр үг хэлэх боломжоо ашиглан зад загнаж заналхийлээд авсан. Багш нарынхаа нэрийг барин салбарынхаа сайд руу  шүлсээ савриулан намар тэмцэж жагсан огцруулна хэмээн сүрдүүлсэн. Энэ нь түүний боловсролгүй хэрүүлч , Blaavgai гэдгийг нь улам  тодруулсан. Хууль санаачлан боловсруулж, боловсролын салбарын эрх зүйн орчныг босгоод өгнө хэмээн АН-ынхан жагсаалтаар УИХ-д ногоон гэрлээр оруулсан. Гэтэл энэ хүн нь парламентийн танхимыг балайчуудын танхим болгосоор байна Төр түшилцэж, төрийн түшээгийн дархан эрх ямба эдлээд жилийн босго давах гэж байна.  Атал хэдэн хууль санаачилж ямар хуулийн төсөлд саналаа хэлснийг мэдэх хүн байна уу? Монголын мянга мянган багш нарын нэр хүндийг гутаасан энэ хүн төрийн түшээ байтугай багш байх ёс зүйтэй, боловсрол мэдлэгтэй эсэх нь эдүгээ олны анхаарлыг татаад эхэлсэн. Дээд боловсролтой юу, багшийн дипломтой юу, ажиллаж байсан сургуулиасаа хөөгдсөн үү гээд олон олон асуултад олон түмэн хариулт нэхч байна. Гэтэл мань Blaavgai маань багш багш гэж цээжээ дэлддэг хэр нь Дорнодын багшийн коллеж оо хүртэл төгсөж чадаагүй гэнэ шүү. Бакалавр битгий хэл коллежоо төгсөж чадаагүй хүн багш нарыг тэмцэл бослогын бамбай болгон УИХ -ыг гишүүдээ сүрдүүлж дарамталдаг энэ хүн 126-ийн нэг байх эрхтэй юу? Тэр тусмаа өөрийгөө  боловсролын салбарыг төлөөлж байгаа гэж хэл ам хэрүүл зарга хийх нь  наад захын улс төрийн соёл, ёс зүйгүй Blaavgai болгоод байна. Ийм хүнийг боловсролын салбарыг төлөөлүүлэн жагсаалтандаа оруулж мянга мянган ардын багш нарыг яаж ингэж доош хийж чадав аа, АН-ынхаан?! Blaavgai маань Төрийн ордныг хэрүүлээр бузарлаад зогсохгүй мөн л өөрсдийн бурууг бусдад нялзаадаг, хичээлээ хийдэггүй хүүхдүүдийг өөгшүүлэн ЭШ-ыг  дампуурсан хэмээн зарласан юм. Жил болгон гардаг энэхүү маргааныг сүр болгон зарласан нь өөртэйгөө адилхан хичээлээ хийдэггүй хүүхдүүдийг өмөөрсөн хэрэг юм болов уу?


2
angry
0
care
0
haha
3
liked
2
love
0
sad
3
wow

Шинэ мэдээ
Монгол банк: Банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүдтэй харьцуулахад буурлаа 13 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ГЕНЕРАЛ ЦОЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 14 цагийн өмнө
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно 15 цагийн өмнө
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана 19 цагийн өмнө
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна 19 цагийн өмнө
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана 20 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ 21 цагийн өмнө
НИТХ-ын XI ээлжит бус хуралдаанаар 93 хувийн саналаар НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа Өчигдөр
Тавдугаар сарын эхээр дулаарах боловч сүүл үеүдэд хүйтэн Өчигдөр
НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ Өчигдөр
Б.Ганзориг: Гүйцэтгэгч компани чанарын баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй Өчигдөр
Согтуурсан үедээ машин жолоодож жалга руу унажээ Өчигдөр
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна Өчигдөр
ХЭНТИЙ, УВС АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЛАА Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд Төрийн ордонд хуралдана Өчигдөр
Б.Сэргэлэнбаатарыг​ "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар саатуулжээ 2026/04/26
САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫН “CУРГАГЧ-ОЮУТАН БАГШ" ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ 2026/04/24
СКҮҮТЕР, МОПЕДТОЙ ИРГЭД ИХЭВЧЛЭН ЧИХЭВЧТЭЙ, ХОЁУЛАА СУНДАЛЖ ЯВЖ БАЙГАА НЬ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА 2026/04/24