УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Counter strike-2” тоглоомын дэлхийн аваргын дэд байрт шалгарсан “The mongolz” багийн тамирчидтай уулзжээ.
АНУ-д болсон CS2 энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын The MongolZ баг Ази тивээс анх удаа дэд аварга болсон амжилтыг үзүүлж, И спортын түүхэнд Монголчуудын нэрийг тодоор бичсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг тус багийн гишүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонсжээ.
И спортын тамирчид хувьд Татварын бодлогоор дэмжиж өгөхийг И спортын холбоогоо төлөөлөн илэрхийлсэн байна. Өнөөдөр хэрэгжиж байгаа хуулинд ААН-ийн орлогын албан татвараас нийгмийн хариуцлагын хүрээнд спортын төрлүүдэд дэмжлэг үзүүлэх боломж байдаг. Гэвч И спортын төрлийг хуулинд тусгаагүй байдаг аж. Тиймээс хууль санаачлагчийн хувьд энэ асуудлыг судалж, хуульчилж өгөхийг хүссэн байна.