БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

С.Жамъяаннацаг
2025/07/03

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай Онцгой байдлын албаны  тусгай зориулалтын багаж хэрэгсэл, холбоо мэдээллийн техник тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай автомашин, гал түймрийн шалтгаан нөхцөл тогтоох шинжилгээний багажийн иж бүрдэл болон гал түймрийг унтраахад орон нутгаас зарцуулсан шатахуун, хоол хүнсний зардлыг шийдвэрлэхэд Засгийн газрын нөөц сангаас 6,7 тэрбум төгрөг гаргахаар тогтлоо.

Онцгой байдлын байгууллагын салбар нэгжийг стандартад нийцүүлж нэмэгдүүлэх, тусгай зориулалтын хувцас, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулахад шаардагдах санхүүжилтийг 2026 оноос жил бүр улсын төсөвт тусган гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, том оврын нисдэг тэрэг болон туулах чадвар сайтай автомашин, техникийн хангалтыг гадаад улсын зээл, тусламж, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр шийдвэрлэх асуудлыг судалж энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгав. 

Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт, нийт 151 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50.3 хувь өссөн дүнтэй байна. 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө суманд гарсан ой, хээрийн хоёр түймрийг цурамд оруулсан, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Хүдэр суманд нэг , Мандал сумдад нэг, нийт 5 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 417 хүн, 38 автомашинтай ажиллаж байна.            


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 8 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ 10 цагийн өмнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо 10 цагийн өмнө
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана 11 цагийн өмнө
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА 11 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 12 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн 13 цагийн өмнө
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой 13 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 16 цагийн өмнө
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 16 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа Өчигдөр
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна Өчигдөр
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ Өчигдөр
ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА 2026/07/19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/07/10
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 2026/07/10
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10