БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Г.Оюунтуяа
7 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн ордонд болж байгаа “Төрийн албан хаагчдын үндэсний чуулган”-д оролцогсдод мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордууллаа.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа,

Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,

Хүндэт зочид оо.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгын төлөө эрдэм чадлаа зориулан буй төрийн албан хаагчид та бүхэнд Монгол Улсын Төрийн албаны өдөр болон төрийн албаны төв байгууллага Төрийн албаны зөвлөл байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Их эзэн Чингис хааны үр хойч монголчууд бидний төрийн албаны түүхэн уламжлал Төв Азийн цээжинд нүүдэлчдийн байгуулсан анхны төрт Хүннү гүрнээс эхтэй.

Мянга мянган жилийн түүхтэй монгол төр үеийн үед эрдэм чадалтай, энэрэх сэтгэлтэй, үнэнч шударга шилдэг иргэнээ шилэн сонгож, тохоон томилж, төрдөө зүтгүүлж, түмэндээ үйлчлүүлж, өндөр үүрэг, өргөн хариуцлагыг оноож ирсэн түүхтэй.

“Эрдэмт хүн улсын чимэг, зүтгэлт хүн төрийн чимэг” хэмээн ардын сайхан үг бий. Монгол төрийн албаны түүх бол эрдэм мэдлэгтэй, чинхүү зүтгэлтэй монгол төрийн албан хаагч нэг бүрийн түүх мөн.

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа,

Манай улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаар иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх эрх зүйн үндэс тавигдаж, 1994 онд Төрийн албаны тухай хуулийг баталж, биелэлт, хэрэгжилтийг нь зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, маргааныг хянан шийдвэрлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн албаны төв байгууллагыг байгуулж, өдгөө 30 жилийн ойтой золгож байна.

Анх Төрийн захиргааны албаны зөвлөл нэртэй байгуулагдсан Төрийн албаны зөвлөл өнгөрсөн 30 жилийн хугацаанд салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийгмийн өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх, холбогдох журам, стандартыг батлан мөрдүүлэх, төрийн албаны шинэтгэл, стратеги, хүний нөөцийн бодлогыг үр дүнтэй зохион байгуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

Энэхүү өндөр хариуцлагатай үүргийг чин сэтгэлээр, нэр төртэй гүйцэтгэж ирсэн үе үеийн Төрийн албаны зөвлөлийн гишүүд, Ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье!

Цахим сонгон шалгаруулалт, албан тушаалын стандартчилал, хүний нөөцийн аудит, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, чадавхад суурилсан мэргэшлийн тогтолцоо, ёс зүйн шинэ механизмыг бүрдүүлэх их үйл хэргээр 30 жилийн ойгоо угтаж буй Та бүхэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Монгол төрийн албан хаагчид аа,

Төрийн алба бол аливаа улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалан бэхжүүлэх үндэс мөн.

Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, тогтвортой хөгжил нь төрийн албан хаагч нэг бүрийн үүрэг хариуцлага, хичээл зүтгэлээс шууд хамааралтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн албаны хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлж, мэдлэг, чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах бодлого санаачилгыг тууштай дэмжиж, төрийн албыг улс төрөөс ангид, мэргэшсэн, тогтвортой, ард иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг байхад онцгой анхаарч ирсэн.

Цаашид эх орноо хөгжил дэвшилд хөтлөх чадамжтай, зөв бүтэц, зохион байгуулалттай төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсоох, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байгаа онцлон тэмдэглэе.

Тэрчлэн Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний дүнг байгууллагын дотооддоо нээлттэй мэдээлж байхаар журамласнаа цаашид улам өргөтгөн олон нийтэд ил тод болгохоор ажиллаж байгаа нь сайшаалтай.

Ингэснээр төрийн албан хаагч үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэх, чадахуйн зарчимд үндэслэн албан тушаал, зэрэг дэв ахих, төрийн албан хаагчдын шагнал урамшуулал шударга хуваарилагдах болон төрийн улс төрийн албанд шилжин ажиллах албан хаагч төрийн албаны мэдлэг, ёс суртахууны бэлтгэл хангагдах зэрэг өндөр ач холбогдолтойг цохон тэмдэглэж байна. Энэ бол хэрэгжих ёстой зарчим мөн болно.

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа,

Төрийн албан хаагчдын нэр хүндийг өсгөх, төрд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэхэд төрийн албан хаагчийн дотоод эв нэгдэл, харилцан итгэл, харилцан хүндэтгэл чухал үүрэгтэй.

Төрийн албан хаагч бүр монгол төр, ард түмэн, үндэсний язгуур эрх ашгийн төлөө хүчин зүтгэж буйгаа гүнээ ухамсарлаж, хов жив, гүжир гүтгэлгээс ангид, эв эетэй, төрийн албан хаагчийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж, сахин хамгаалж, монгол төрийн түүхэнд зөв мөртэй, шударга үйлстэй байх учиртайг сануулъя.

Төрийн албан хаагчийн манлайллыг дээшлүүлэх, менежментийг сайжруулах, нээлттэй засаглал, цахим шилжилт, авлигаас ангид байх зарчим, стратеги, хүний нөөцийн бодлогыг төгөлдөржүүлэхэд энэ удаагийн чуулган үр дүнгээ өгнө гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.

Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Ливерпүүл"-ийн довтлогч Диогу Жота ослоор амиа алджээ 27 минутын өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 57 минутын өмнө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА 1 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 1 цагийн өмнө
GOOGLE MAP, E-MONGOLIA СИСТЕМЭЭР АВТО ЗАМЫН ЗАСВАР, ХААСАН МЭДЭЭЛЛИЙГ АВДАГ БОЛЛОО 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “The MongolZ” багийн тамирчдыг хүлээн авч уулзжээ 2 цагийн өмнө
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП 10 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ 3 цагийн өмнө
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛД ТАВЬСАН ХЯЗГААРЛАЛТЫГ ЦУЦЛАХ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН МОНГОЛБАНК САНАЛ НЭГДЛЭЭ 3 цагийн өмнө
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ 4 цагийн өмнө
УИХ дахь Blaavgai Ц.Мөнхтуяа 5 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ 5 цагийн өмнө
Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой 5 цагийн өмнө
Онцгой байдлын ерөнхий газар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ 6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ 7 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 8 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ 8 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 51 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА 8 цагийн өмнө
Дэлхийн эгдүү MZINHO 10 цагийн өмнө