БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НББХ: Нэр дэвшигчийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах хараат бус шинжээчээр Д.Далхжавыг томиллоо

С.Жамъяаннацаг
2025/06/26

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.06.26)-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-д даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчийг томлох тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа.

Нийгмийн бодлогын байнгын хорооноос дээрх зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны долдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар товлоод байгаа бөгөөд хараат бус шинжээчээр хамтран ажиллах урилгыг энэ сарын 20-ны өдөр олон нийтэд нээлттэй түгээсэн юм. Зарын дагуу нэр дэвшигчийн сонсголд хамтран ажиллахаар саналаа ирүүлсэн Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Д.Далхжавыг танилцуулгыг Байнгын хорооны дарга Л.Энхнасан хийлээ.

Зөвлөх профессор Д.Далхжав Завхан аймгийн Нөмрөг сумын дунд сургууль дүүргэж, ХААИС-д төлөвлөгч, эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн байна. 2008 онд ХААИС-д Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд 2000-2007 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Орлого, санхүүжилтийн хэлтсийн даргаар ажилласан туршлагатай. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимд ахлах багшаас тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессороор дэвшин ажиллаж байна.

Д.Далхжавыг хараат бус шинжээчээр томилох тухай тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. Тогтоолоор НДҮЗ-д даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн талаарх гаргасан санал дүгнэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө Байнгын хороонд ирүүлэх, нэр дэвшигчийн сонсголд оролцож дүгнэлтээ танилцуулахыг хараат бус шинжээч Д.Далхжавт үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 36 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 47 минутын өмнө
Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй 1 цагийн өмнө
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно 1 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 17 цагийн өмнө
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 21 цагийн өмнө
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 21 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -5 Jean-Bédel Bokassa(Bokassa I) 21 цагийн өмнө
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 21 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 22 цагийн өмнө
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл 22 цагийн өмнө
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа 23 цагийн өмнө
Нийслэлийн 21 байршилд "Хотхоны бага сургууль" үүдээ нээлээ 23 цагийн өмнө
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО Өчигдөр
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо Өчигдөр
​АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД-2 ROBERTO MUGABEE Өчигдөр
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -1 ​Авонго Иди Амин Дада Оумее Өчигдөр
ДЭЛХИЙД №1 ЧИЛИЙН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО (AFP) Өчигдөр