БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УДШ: П.Батчулуунд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэв

Г.Оюунтуяа
Өчигдөр

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Батчулууныг хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн магадлалаар шүүгдэгч П.Батчулуунд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Батчулуунд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хоёр шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа эрх зүйн дүгнэлтийг хийхдээ алдаа гаргасан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэлээ.

Тухайлбал, П.Батчулуун зөвшөөрлийн журмыг зохих ёсоор баримтлахгүйгээр амьгүй донороос эрхтнийг авсан нь тогтоогдсон боловч ашгийг хичээх, ялгаварлах гэх зэрэг гэмт санаа сэдлийг агуулж үйлдээгүй тул Эрүүгийн бус харин Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулж, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Х.Нямбаатар: Шинэ Засгийн Газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурьдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ 3 минутын өмнө
ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЭХ, ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ 21 минутын өмнө
Дэлхийн хамгийн “ядуу” ч өгөөмөр Ерөнхийлөгчийн амьдрал 29 минутын өмнө
Х.Нямбаатар: ДЦС-3-д гарсан ослоос үүдэж, ирэх өвөл зарим байршлуудад хөлдөх бодит эрсдэл үүснэ 49 минутын өмнө
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана 1 цагийн өмнө
BTS хамтлагийн үлдсэн таван гишүүн энэ сард цэргээс халагдана 1 цагийн өмнө
Үндэсний эрх ашгаа хамгаалж 100.000 барилгачид хугацаагүй касктай суулт хийж байна 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Саха Якутын гар урчуудын адууны дэл сүүлээр хийсэн сүлжмэл эдлэлийн үзэсгэлэнгийн нээлт болно 2 цагийн өмнө
АН-ЫН ТОМИЛГОО ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙГ САМАРЧ БАЙНА 13 цагийн өмнө
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш өглөө нээнэ 16 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна 16 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно 16 цагийн өмнө
Маргааш Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн талаар хэлэлцэж, санал солилцлоо 18 цагийн өмнө
С.Бичүү: Хараал хэрэглэсэн уран бүтээлүүдээ больё гэж уриалж байна 18 цагийн өмнө
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос зөвлөмж гаргалаа 18 цагийн өмнө
Баянзүрх дүүрэгт 200 ортой "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг" ашиглалтад орууллаа 19 цагийн өмнө
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо 20 цагийн өмнө
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 9 хоног баривчилж, 10 цагийн албадан сургалтад хамруулах шийдвэр гаргажээ 20 цагийн өмнө
Энэ жил наадмаар найм хоног амарна 21 цагийн өмнө