БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Цэнгүүн​: ЭХЯ, Эрчис Монгол хоёр осолтой холбоотой асуудал дээр хэрэлдээд дуусах шинжтэй

С.Жамъяаннацаг
2025/06/03

  • 2025 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө ДЦС-3 дээр осол гарч 1 хүний амь эрсдсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн цахим хуудсандаа дараах мэдээллийг хийлээ.

 УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Юуны өмнө харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. ДЦС-3 дээр осол гарч 1 хүний амь харамсалтайгаар эрсдсэн билээ.
Одоо асуудлаа нээлттэй, ил тод ярих цаг болсон. Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын хийсэн хамгийн чухал ажлуудын нэг нь эрчим хүчний салбарыг бодлогоор дэмжсэн. Ялангуяа тарифын шинэчлэлийн хүрээнд 600 орчим тэрбум төгрөгийн орлогыг төрийн болон төрийн оролцоот байгууллага хоорондын дансны авлага, өглөгийг хаахад зарцуулсан. 285 төгрөгөөр үйлдвэрлэдэг цахилгааныг 175 төгрөгөөр борлуулж, хуучирсан тоног төхөөрөмжүүдээ шинэчилж чадахгүй явсаар ЦС-ууд хот доторх дарьтай торх болсон байна. Өөрөөр хэлбэл олон жил чухал асуудлаа шийдэхгүй орхигдуулж ирсний төлбөрт төлсөн гэсэн үг.
Эрчим хүчний салбар гүн хямралд орсны үндсэн шалтгаан нь нөгөө л халамжийн бодлого!
Мөнгө байвал асуудлаа шийднэ гээд өндөр хүлээлт үүсгэсэн ЭХЯ-ны 210 хоногийн гүйцэтгэлийг миний хувьд “маш хангалтгүй” гэж дүгнэж байна.
Эрчим хүчний салбарт “эс үйлдэхүй”-гээр хариуцлагаас зугтдаг байдлыг халах цаг болсон. Олон жилийн турш салбарын ХАБ, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулж чадаагүй удирдлагууд хариуцлага хүлээх ёстой.
ЭХЯ, Эрчис Монгол хоёр осолтой холбоотой асуудал дээр хэрэлдээд дуусах шинжтэй гэв. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 26 минутын өмнө
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна 28 минутын өмнө
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 15 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 15 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 17 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 18 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 18 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 18 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 18 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 20 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 20 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 23 цагийн өмнө
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ Өчигдөр
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02