БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АН-ЫНХАН САНАЛ ХУРААЛТАД ОРОЛЦСОН БОЛ Л.ОЮУН-ЭРДЭНЭ ҮЛДЭХ БАЙЖЭЭ

Admin
Өчигдөр

Өчигдөр шөнийн УИХ-ын санал хураалтад АН-ынхан оролцсон бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа үлдэх байжээ. УИХ-д 42 суудалтай тус намынхан Бүлгийнхээ хурал дээр итгэх, итгэхгүй дээр саналын дүн зургаахан хүний зөрүүтэй байсан мэдээлэл байна. 16 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах дээр хатуу байр суурьтай байсан бол 26 нь үлдээх дээр санал өгч магадгүй байсан тул Л.Гантөмөр намын даргын зангараг гаргаж АН бүлгээрээ УИХ-ын чуулганы санал хураалтад оролцохгүй байх шийдвэр гаргажээ.

Санал хураалтад оролцсон УИХ-ын 82 гишүүнээс 44 хүний саналаар Ерөнхий сайд огцорсон. Хэрэв АН-ын 20 гаруй гишүүн хуралд ороцсон бол итгэл хүлээлгэхийг дэмжсэн 38 гишүүн дээр тэд нэмэгдэж 50 гаруй хүний саналаар Л.Оюун-Эрдэнэ үлдэх магадлал маш өндөр байжээ.
Ямар сайндаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яаран сандран чуулганд оролцож, хугацаанаасаа өмнө огцорч байгаа "Хамтарсан" Засгийн газарт харамсал илэрхийлсэн нь улс төрийн энэхүү нөхцөл байдлыг үнэлсэн хэмээн улс төрийн хүрээнд яригдаж байна.
Ямартай ч "Хамтарсан" Засгийн газраас хөөгдсөн ч улс төрийн нүүдлийг ард түмний талд хийсэн АН-ынханд баярлалаа.

Дараагийн улс төр хааш эргэж шинэ Ерөнхий сайдын танхим хэрхэн бүрдэх нь МАН-ын Бага хурлаас шалтгаална.
Өчигдрийн УИХ-ын чуулган дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгнээс фокуславал "найзынхаа" талд байж, Ерөнхийлөгчтэй нийлээгүй нь хүн чанарын асуудал байсан. Харин цаашдын улс төрд тухайлбал шинэ Засгийн газар, Ерөнхийлөгчийн сонгуульд үргэлж "хүн чанараар" хандахгүй, цэвэр улс төр хийнэ гэж ажиглагчид харж байна.

Үүнд МАН-ын Засгийн газарт хамтрахгүйгээ нэгэнт мэдэгдсэн АН-ынхны хувьд дараагийн Ерөнхий сайдад яригдаж буй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Зандаршатар, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарын хэнийг нь МАН-ын Бага хурлаас дэмжих нь ялгаагүй. Хэн нь ч болсон МАН-ын Засгийн газрыг нь тогтвортой байлгах эсэх нь цаашид УИХ дахь АН-ынхны мэдэлд үлдлээ. АН-ынхан бодлогоор нэгдэж чадвал хүчтэй гэдгээ сая харуулж чадлаа. БРАВО


2
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VIII чуулганд оролцож байна 48 минутын өмнө
Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ 55 минутын өмнө
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төрсөн өдрөөрөө өөрийн "Цэнгүүн сан"-г нээжээ 57 минутын өмнө
122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна 1 цагийн өмнө
ШИНЭ ХУУЛИЙН ТӨСӨЛ: Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлавал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ 1 цагийн өмнө
Г.Билгүүн: Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж байна 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ДЦС-3 ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн осол болон хүний амь эрсэдсэн асуудлаар мэдээлэл өгнө 2 цагийн өмнө
БНСУ-тай далайн салбарт хамтран ажиллана 15 цагийн өмнө
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 15 цагийн өмнө
Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана 15 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ 16 цагийн өмнө
Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ 16 цагийн өмнө
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн уулзалт боллоо 16 цагийн өмнө
ИЦББХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгууллаа 16 цагийн өмнө
УИХ-ын гишүүн М.Мандхай: Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний баталгаатай, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий 16 цагийн өмнө
Б.ЖАВХЛАН: 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг НӨАТ-аас чөлөөлнө 17 цагийн өмнө
Татварын өрөнд орсон татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална 18 цагийн өмнө
58 дугаар бага сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ 19 цагийн өмнө
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 23 дугаарын тойм 19 цагийн өмнө
ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ 19 цагийн өмнө