БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VIII чуулганд оролцож байна

С.Жамъяаннацаг
11 цагийн өмнө

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Швейцарын Холбооны Улсын Засгийн газартай хамтран тус улсын Женев хотноо зохион байгуулж байгаа  “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформын VIII” хуралдаанд  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Онцгой байдлын байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга нарын төлөөлөл оролцож байна. 

Тус чуулган нь “Гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхийн тулд өнөөдрөөс тодорхой үйлдэл хий” уриан дор “Одоогийн болон ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, тодорхой бус нөхцөл байдлыг хурдацтай өөрчлөгдөж буй уур амьсгалд тохируулан удирдах нь”, “Нэг ч хүнийг орхигдуулахгүй байхад жендэрийн тэгш байдал, оролцоог эрхэмлэх нь”, Хамтын, тогвтортой ирээдүйн төлөө шаардлагатай арга хэмжээг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж байгаа юм.

Дэлхийн 130 гаруй улс орны 4000 гаруй төлөөлөгч оролцож байгаа тус чуулганы гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үндэсний төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгийн улмаас учирсан хохирол, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтын талаар санал, мэдээлэл солилцлоо.

КАДРИ үнэлгээний багаас Монгол Улсад гамшиг, уур амьсгалын эрсдэлийг бууруулах чадавхын үнэлгээг 2023-2024 онд хийсэн бөгөөд үнэлгээнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа явц, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.  Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл солилцож, туршлага хуваалцсан юм.

Энэ удаагийн чуулганы хүрээнд сайд нарын дугуй ширээний уулзалт, онцлох хуралдаан, олон талт хуралдаан, сэдэвчилсэн хуралдаан, салбар хуралдаанууд болж байгаа бөгөөд Монгол Улсын төлөөлөл холбогдох хуралдаануудад илтгэл, мэдээлэл өгч оролцож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.АМАРСАЙХАН: АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ, ЗАРЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 6 цагийн өмнө
Н.Учрал: Төрийн байгууллагуудыг бүх шатандаа хэмнэлтийн горимд шилжүүлнэ 7 цагийн өмнө
Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай 8 цагийн өмнө
ЗГ: Бензин, дизель түлшний онцгой албан татварын талаар хэлэлцэж байна 11 цагийн өмнө
Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор өнөөдөр үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар орно 11 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзлаа 11 цагийн өмнө
С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал Өчигдөр
Д.Оюунбат: Сүүлийн гурав хоногт усны ослоор зургаан иргэн эндсэн Өчигдөр
Монголбанк 7 дугаар сард 1,439.2 кг үнэт металл худалдан авлаа Өчигдөр
Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ Өчигдөр
Балбын уулчин Нирмал Пуржа болон бусад 9 уулчны цогцсыг олжээ Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Г.Дамдинням: Бүх улс энэ хямралыг туулж байна 2026/08/03
Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо 2026/08/03
ҮЕРИЙН АЮУЛТАЙ БҮС, ГОЛЫН ЭРЭГ, ХУУРАЙ САЙР ЖАЛГААР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА 2026/08/03
Улс даяар шатахуун хайж байхад ЗГХЭГ-ын дарга нь улсын хил эргэх нэрээр зугаалж, салбарын сайд нь сэтгүүлчдээс зугатаж явна 2026/07/30
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХУРАЛДЛАА 2026/07/30
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө 2026/07/29
​ДЭЛХИЙН МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗҮҮН ӨМНӨД АЗИ, ХЯТАДЫН ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭД КОМИССЫН 28 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА 2026/07/29