БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн уулзалт боллоо

С.Жамъяаннацаг
2025/06/04

Улсын Их Хурлын даргын 2025 оны 158 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн уулзалт өнөөдөр (2025.06.04) боллоо. “Горгаз” ХХК-ийн байранд болсон тус уулзалтад ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан нар оролцож, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн болон экологийн цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс оролцож, аюултай ачаа тээвэрлэх стандарт, журам, тэдгээрийн хэрэгжилт, салбар хоорондын уялдааг хангах зэрэг асуудлаар ярилцав.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ажлын хэсгийн зорилго, удирдамжийн талаар товч танилцуулж, аюултай ачааг хотын дотор болон хот хооронд тээвэрлэхэд баримтлах хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам дүрмийг шинэчлэн сайжруулах, холбогдох чиг үүргүүдийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах, эрх зүйн баримт бичгүүдийг нэгтгэх, уялдуулах шаардлага байгааг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан эрсдэлтэй нөхцөл байдалд иргэд амь нас, эд хөрөнгөө хамгаалах анхан шатны мэдлэг, чадвартай байх, эрх зүйн зохицуулалтыг зөв ойлгож, дагаж мөрдөх талаар олон нийтэд чиглэсэн таниулга, сурталчилгааг үр дүнтэй зохион байгуулахад анхаарах нь зүйтэй гэсэн юм.

Ажлын хэсгийн гишүүд уулзалтынхаа эхэнд “Горгаз” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдалтай танилцав. Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнноров, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Г.Гэрэлтуяа нар хийн тээвэрлэлт, түүний хяналт, станц, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, зааварчилгаа, сургалт хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Холбгдох стандарт, журмыг мөрдөж ажиллахын зэрэгцээ тус компани бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлт, тээвэрлэлтийг бүрэн хянах SmartPro системийг нэвтрүүлсэн байна. Уг системээр нэгж бүтээгдэхүүн станцаар гарснаас эхлэн хэрэглэгчид очих, тээвэрлэлтийн бүтэн эргэлтийг камериар хянаж, жолооч, түгээгчдийн үйл ажиллагааг нэгдсэн системээр хянаж ажилладаг байна.

Мөн тус компанид хийсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт шалгалтын дүнг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч А.Урангуа танилцууллаа. Хяналт шалгалтын дүнгээр тус компани хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам, стандартын хэрэгжилтийн үзүүлэлтээр 90.9 хувийн буюу өндөр үнэлгээтэй дүгнэгдсэн бөгөөд эрсдэл үүсэх магадлал бага буюу 9.0 хувьтай гарчээ. Харин ажилчдыг амь насны даатгалд хамруулах талаар албан шаардлага өгсөн байна.

Аюултай болон хүнд, овор ихтэй ачаа, тэсэрч дэлбэрэх аюултай ачааг тээвэрлэх журам, стандарт мөрдөгдөж байгаа боловч уг тээвэрлэлтийн талаарх мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлтийг Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар, Авто тээврийн үндэсний төв, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны холбогдох нэгж зэрэг олон газраас олгоог, эдгээр байгууллагуудын хооронд хийдэл, чирэгдэл үүсэх явдал байдгийг Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа Б.Очирбат танилцуулсан юм. Энэ төрлийн ачаа тээвэрлэлтийн нэгдсэн хяналтын систем байгуулах хэрэгцээ байгааг тэрбээр дурдав. Мөн Ашигт малтмал, газры тосны газрын хэлтсийн дарга Д.Даваабаяр хийн түлш, нефть бүтээгдэхүүн импортлогч компаниудын ажилтнуудыг тэтгэвэрт суухад хүнд, хортой нөхцөлд хамруулахгүй байгааг холбогдох хуулийн өөрчлөлтийн хүрээнд шийдвэрлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хэрэглэгчдийн эрх, үүргийг тодорхойлох шаардлагатай гэсэн юм.

Ажлын хэсгээс дээрх асуудлаар хууль тогтоомжид оруулах өөрчлөлт, сайжруулалтын талаарх саналыг нэгтгэн боловсруулах дэд ажлын хэсгийг чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 12 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 19 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 19 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 20 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12