БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ШИНЭ ХУУЛИЙН ТӨСӨЛ: Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлавал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ

Г.Оюунтуяа
Өчигдөр

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулийн нэг нь 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль боловч тус хууль нь 2002 онд батлагдсан Иргэний хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэхгүй байдал практикт үүссэн, цаашлаад хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс практикт гэр бүлийн харилцааны олон асуудал гарахад хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, түүнчлэн гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах нөхцөл, хүйс солиулах нь гэрлэлтэд ямар үр дагавар үүсгэх, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах нь гэр бүл, өв залгамжлалын эрх зүйгээр хэрхэн зохицуулагдах гэх мэт шинэ тулгамдаж буй асуудлуудыг уг хууль бүрэн зохицуулж чадахгүй байгаа болно.

Ийнхүү хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгалаа:

1/ Монгол Улсад гэрлэлт цуцлалтын хувь хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч гэрлэлт цуцлахдаа хүүхдийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байна. Иймд гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалттай хамтад нь заавал шийдвэрлэхээр тусгалаа.

2/Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтоох, хугацаандаа төлөхгүй бол алданги бодох, хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгалаа.

3/Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлавал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэхээр тусгалаа. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцласан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байхаар тусгалаа.

4/Эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх нөхцөл, шаардлагыг олон улсын жишигт нийцүүлж, эцэг, эх байх эрхийг сэргээх хүртэл хүүхдийн тэтгэлэг тасралтгүй төлөгдөх байдлаар зохицууллаа.

5/Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүллээ.

6/Таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзэхээр тусгалаа.

7/Цус ойртолтоос сэргийлж, садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж, гэрлэлт бүртгэхээр тусгалаа.

8/Хүүхдийг үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг бус шүүх шийдвэрлэдэг байдлаар үрчлэлтийн асуудлыг олон улсын жишигт нийцүүллээ.

9/Хүүхдэд асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлд шилжүүлэхээр тусгалаа.

10/Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар, мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болвол өөр хүний бэлгийн эс ашигласан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгалаа.


ээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Силадий Петерийг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно 5 цагийн өмнө
Ж.Энхжаргалан: Гүйцэтгэх захирлын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ төлөөлөн удирдах зөвлөлдөө хүргүүлсэн 5 цагийн өмнө
“Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журам”-ыг танилцуулж, хэрэгжилтэд анхаарч ажиллахыг чиглэл болгов 6 цагийн өмнө
Баянголын аманд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна 6 цагийн өмнө
ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав 6 цагийн өмнө
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна 7 цагийн өмнө
“Түр саатуулах хугацаа”-г хүнийг саатуулсан цагаас эхлэн тооцно 7 цагийн өмнө
Монгол, Канадын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн харилцааг төрөлжүүлэх хүрээнд санал солилцлоо 7 цагийн өмнө
Татвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна 7 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа 7 цагийн өмнө
​Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон Улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд мэндчилгээ дэвшүүллээ 7 цагийн өмнө
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа 8 цагийн өмнө
Ц.Даваасүрэн: Эдийн засгийн нөхцөл байдал алдагдалтай байна. Энэ үеийг нөхөх хүн хэрэгтэй 8 цагийн өмнө
Цэргийн цол чимэг олгодог 34 дэх удаагийн "Бүх цэргийн наадам"-ын барилдаан болж байна 8 цагийн өмнө
Ч.Хүрэлбаатар: Миний хувьд дараагийн засагт ажиллахгүй 9 цагийн өмнө
​"ӨРӨВЧ, НИНЖИН СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ" ОЛГОХ "EMPATHY EDUCATION" ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 9 цагийн өмнө