УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн сангаа нээжээ. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудсандаа дараах нийтлэлийг оруулжээ
"Удаан хугацаанд бодож, төлөвлөсөн Цэнгүүн сангаа төрсөн өдрөө тохиолдуулан нээлээ.
Эхний ажлаа Хүүхдийн баярын өдөр буюу 6-р сарын 1-нд, Монгол өв соёлыг тээгч бяцхан зоригтнууд унаач хүүхдүүдтэй хамт нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Тэдний гэгээлэг инээд, эрэлхэг сэтгэл, уламжлалаа өвлөж яваа хичээл зүтгэл бидэнд урам зориг, бахархал бэлэглэлээ.
Дэмжиж оролцсон Түмний эх галынхандаа талархал илэрхийлье." гэжээ.