БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ИЦББХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгууллаа

С.Жамъяаннацаг
2025/06/04

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.04/ хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Мөнхбат мэдээлэл хийв. Тэрбээр, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дагалдах 7 журмыг батлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэн тэргүүнд хуулийн хэрэгжилтийг хангах Үндэсний зөвлөлийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгээс Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Нэгдүгээрт, хуулийн хэрэгжилтийг хангахын тулд бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээг баталсан. Харин дэвшилтэт технологийн жагсаалтыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна.


Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам болон татварын болон татварын бус дэмжлэгийг үзүүлэх журмын төслийг боловсруулсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар журмыг хэлэлцэхээр бэлтгэж байна. Хиймэл оюун, их өгөгдөл, блокчэйн, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбокс байгуулах холбогдох журмыг боловсруулаад ажиллаж байна гэх зэргээр танилцууллаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Анар асуулт асуув. Тэрбээр, гарааны шинэ компаниудыг 5 жилийн дотор татвараас 100 хувь чөлөөлөх заалтыг хассан байна. Энэ заалт яагаад хасагдсан талаар асуухад Ажлын хэсгээс хариулахдаа, энэ талаар Сангийн яамнаас тодруулан асуухад энэхүү татварын дэмжлэгийг хууль болон түүнийг дагаж гарч байгаа журмаар зохицуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн хэмээн хариуллаа. УИХ-ын гишүүн Ч.Анар, гарааны компаниудад татварын энэхүү хөнгөлөлтийг үзүүлэхэд холбогдох яам хариуцлагатай ажиллах шаардлагатай хэмээв.


Мөн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, боловсролын салбарт инновац, цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж болох талаар санал хэлж, асуулт асуув. Тэрбээр, боловсролын салбарт цахим орчны хэрэглээг зохицуулах шаардлагатай байна. Тухайлбал, багшийн хомсдолыг багасгахад вирутал оюун ухааныг ашиглаж, багшийг оруулах, сурах бичгийг цахимжуулах зэрэг олон боломж бий. Энэхүү хуульд боловсролын салбарт мэдээлэл, технологийн хөгжлийг дэмжих ямар зохицуулалт байгаа талаар асуув. Ажлыг хэсгээс энэхүү хууль бол мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжих зохицуулалтыг тусгасан. Харин боловсролын салбарын тулгамдсан асуудлыг шийдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хуулийн үйлчлэл  хамаарна гэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Ингээд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж гарч байгаа хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж,  олонхийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 12 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 19 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 19 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 20 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12