БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.05.29) “Огцрох амархан” жагсаалын жагсагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдын шаардлагад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл бүхий шинэ парламент олон нийтийн дуу хоолой, эрх чөлөөг хангахад чиглэн ажиллаж буйгаа онцоллоо. Энэ удаагийн парламент нь анх удаа сонгогдсон олон гишүүдтэй, таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн тул аливаа асуудалд нээлттэй хандаж, олон ургальч байдлаар, хуульд заасан процессын дагуу хэлэлцэнэ гэдгийг тодотгов.

Жагсагчдын төлөөллийн зүгээс шударга ёс ярьж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдын асуудал бухимдал үүсгэсэн учраас залуучууд жагсаал хийж эхэлсэн бөгөөд бидний төлөөлөл УИХ-д хандах нь зүйтэй гэсэн байр сууриар уулзах хүсэлтээ илэрхийлсэн. Уг хүсэлтийг хүлээн авч уулзаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ. 

Бидний хувьд 3 шаардлагыг тавьж байна. Нэгдүгээрт, Ерөнхий сайд хариуцлага хүлээж ажлаа өгөх, хоёрдугаарт, эвслийн Засгийн газрыг дэмжихгүй бөгөөд парламент сөрөг хүчинтэй байх, гуравдугаарт, Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл парламент хяналтын чиг үүргээ сайжруулж, хүчний тэнцвэрээ хадгалах, сөрөг хүчинтэйгээр ажиллах ёстой гэлээ.

УИХ-ын даргын зүгээс жагсагчдын УИХ-ын хяналтын тогтолцоог сайжруулах гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хуулийн цаг эхэлснийг онцлов. Уг тогтоолын төслийг Байнгын хороо гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэх бөгөөд арав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэхээр заасан. Тиймээс ирэх долоо хоногийн Даваа гарагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, үргэлжлүүлэн Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна гэлээ. УИХ-ын гишүүдийн зүгээс жагсагчдын тавьж буй шаардлага, асуултуудыг УИХ-ын 126 гишүүн бүгд чуулганы нэгдсэн хуралдаанаар асууж, хариулт авна гэдгийг тодотголоо. Жагсагчдын хувьд бидний сонгосон парламентын төлөөлөл хүлээн авч уулзаж, хуулийн процессын талаар мэдээлэл өгч буй нь парламентад итгэх итгэл үнэмшил нэмэгдэж байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 5 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 6 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 7 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 13 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 2026/10/05
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/05
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05