БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан энэ амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Г.Оюунтуяа
2025/05/28

Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор НЗДТГ-аас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг тавдугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж буй. Уг аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой. Аяныг дэмжин ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болголоо.

Түүнчлэн дэлхийн “Тамхигүй өдөр”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Мөн тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдөр тамхи худалдахгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна 31 минутын өмнө
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна 2 цагийн өмнө
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ БҮРЭН ХОРИГЛОЛОО 2 цагийн өмнө
Урсгал сөрсөн жолоочийг 50,000 төгрөгөөр торгож, гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасжээ 3 цагийн өмнө
Өмнөговьд хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ 5 цагийн өмнө
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно 6 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өнөөдөр анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж байна 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн 21 цагийн өмнө
Б.Энхбаяр: Санал өгөхөд хүндрэл үүсгэсэн ГУРВАН үндсэн асуултыг УИХ-ын гишүүдийн өмнө тавьж ЖОНХУУРУУЛСАН байна 22 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ Өчигдөр
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав Өчигдөр
П.Ганзориг: МАН Бага хурлаараа шийдчихдэг асуудал биш Өчигдөр
Өнөөдрийн УИХ-ын чуулганаас 12 гишүүн чөлөө авчээ Өчигдөр
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Өчигдөр
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар цагаатгасан шийдвэр хуульд нийцээгүй Өчигдөр
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг Б.Баярбаатар удирдана Өчигдөр
У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй Өчигдөр
Ч.Болортуяа: Ерөнхий сайд орлогоо нотлох ёстой гэсэн залуусын шаардлагад хүндэтгэлтэй хандаж байгаа Өчигдөр