БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Өнөөдөр анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж байна

Г.Оюунтуяа
Өчигдөр

Хотын дарга Х.Нямбаатар: Өнөөдөр анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж байна. Бид энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд жилийн өмнө эхлээд эрх зүйн орчноо бэлдсэн. УИХ-аар Нийслэлийн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай анхдагч хуулийг батлуулсан. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө мөнгө босгох эрх зүйн орчноо бэхжүүлсэн.

Үүний дараа газар чөлөөлөх ажлаа эхлүүлж, олон улсын зах зээл дээрээс бонд босгож, санхүүгийн эх үүсвэрээ бэлдсэн. Зураг төсөв, ТЭЗҮ-ээ боловсруулаад өнөөдөр барилгын ажлаа эхлүүлж байна. Энэ богино хугацаанд чамгүй ажлуудыг амжуулсан баг хамт олондоо талархал илэрхийлмээр байна. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил гараанаас гарч байна.

Одоогийн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Номинчимэг, Н.Батсүмбэрэл миний орлогчоор ажиллаж байсан Н.Мандуул, Л.Хосбаяр, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, НОСК-ийн захирал М.Говьсайхан, одоо миний орлогчоор ажиллаж байгаа Т.Даваадалай, А.Амартүвшин гээд олон хүний хүч хөдөлмөрөөр өнөөдөр бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны залуучуудыг магтах ёстой. Нийслэлд өмнө нь ийм хэмжээний газар чөлөөлөлт хийж байсан туршлага байхгүй. Эдгээр залуучууд иргэдтэй зөвшилцөж, хийх бүтээн байгуулалтаа танилцуулж, өмчийн эзний хөрөнгийг зохих ёсоор үнэлж, бүтээн байгуулалтын талбайг бэлдэж өгсөнд талархал илэрхийлье.

Сэлбийн бүтээн байгуулалт III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэн дайны том бүтээн байгуулалт болно. Өөрөөр хэлбэл нийтдээ 13 мянган айлын үйлчилгээтэй орон сууцны цогц төсөл болох юм. Бид энэ ажлыг 24 сарын хугацаанд барьж, гэр хорооллын агаар, хөрсний бохирдлоос ангижруулах зорилт тавьсан.

Энд баригдах орон сууцны хэрэглээний усыг зэс хоолойгоор шийдэж байгаа. Мөн дундын хэрэглээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. Тухайлбал нарны панелаар орцны гэрэлтүүлэг, лифт зэргийн эрчим хүчийг шийдэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Сэлбэ гол дээр хөв цөөрөм байгуулж үерийн усны тохируулга хийнэ. Хөв цөөрөмтэйгөө уялдуулж усны хаялга, борооны ус зайлуулах шугам, шуудууг нь угсарна.

Сэлбийн бүтээн байгуулалт хийгдэж буй орчимд өнөөдөр ерөнхий боловсролын 3 сургууль хичээллэж байгаа. Үүн дээр нэмээд гадаад хэл, техник, спортын төрөлжсөн хөтөлбөртэй 3 сургуулийг төслийн хүрээнд ашиглалтад оруулна. Харин сургуулийн өмнөх насны боловсролын тухайд 5 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн. Мөн Монгол Улсын циркийг энд байгуулах талаар Соёлын яамтай зөвшилцөж, төлөвлөлтөө хийсэн гэдгийг хэлье.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно 14 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн эрхийг байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа 14 цагийн өмнө
Баруун нүдэндээ гэмтэл авсан сурагч ЭХЭМҮТ-д нүдний хагалгаанд оржээ 14 цагийн өмнө
Төрийн ордонд анх удаа Хүүхдийн өрөө үүд хаалгаа нээлээ 15 цагийн өмнө
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав 16 цагийн өмнө
Суурьшлын бүсээс тарвагыг шилжүүлэн нутагшууллаа 16 цагийн өмнө
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна 17 цагийн өмнө
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна 19 цагийн өмнө
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ БҮРЭН ХОРИГЛОЛОО 19 цагийн өмнө
Урсгал сөрсөн жолоочийг 50,000 төгрөгөөр торгож, гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасжээ 20 цагийн өмнө
Өмнөговьд хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ 21 цагийн өмнө
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно 23 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр
Х.Нямбаатар: Өнөөдөр анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн Өчигдөр
Б.Энхбаяр: Санал өгөхөд хүндрэл үүсгэсэн ГУРВАН үндсэн асуултыг УИХ-ын гишүүдийн өмнө тавьж ЖОНХУУРУУЛСАН байна Өчигдөр
Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ Өчигдөр
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав Өчигдөр
П.Ганзориг: МАН Бага хурлаараа шийдчихдэг асуудал биш Өчигдөр