Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт “Тогтоол усанд хүмүүс живсэн байна” гэсэн дуудлага, мэдээлэл энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 26-30 насны хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоёр метрийн гүнтэй тогтоол усанд живж, нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Уг хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд зуны улирал эхэлж буй энэ үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тогтоол болон гол нуурын усанд орохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.