БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

Г.Оюунтуяа
Өчигдөр

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг нийтэлжээ. Тус нийтлэлд, 

"Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя" гэжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн эрхийг байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа 15 цагийн өмнө
Баруун нүдэндээ гэмтэл авсан сурагч ЭХЭМҮТ-д нүдний хагалгаанд оржээ 15 цагийн өмнө
Төрийн ордонд анх удаа Хүүхдийн өрөө үүд хаалгаа нээлээ 16 цагийн өмнө
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав 16 цагийн өмнө
Суурьшлын бүсээс тарвагыг шилжүүлэн нутагшууллаа 17 цагийн өмнө
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна 17 цагийн өмнө
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна 20 цагийн өмнө
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ БҮРЭН ХОРИГЛОЛОО 20 цагийн өмнө
Урсгал сөрсөн жолоочийг 50,000 төгрөгөөр торгож, гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасжээ 21 цагийн өмнө
Өмнөговьд хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ 22 цагийн өмнө
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно 23 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр
Х.Нямбаатар: Өнөөдөр анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн Өчигдөр
Б.Энхбаяр: Санал өгөхөд хүндрэл үүсгэсэн ГУРВАН үндсэн асуултыг УИХ-ын гишүүдийн өмнө тавьж ЖОНХУУРУУЛСАН байна Өчигдөр
Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ Өчигдөр
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав Өчигдөр
П.Ганзориг: МАН Бага хурлаараа шийдчихдэг асуудал биш Өчигдөр