БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана

Г.Оюунтуяа
Өчигдөр

Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-ноос эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 1.2 км түшиц ханыг барьсан бөгөөд үлдсэн ажлыг ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус бүтээн байгуулалтын ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК хийж гүйцэтгэн, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж байна.

Ажлын явцын талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн Төслийн менежер Р.Дамба “Бидний гүйцэтгэж буй үерийн хамгаалалтын барилга байгууламж нь Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороог хамарч буй. Уг хороод нь орон сууцны хороолол ихтэйгээс гадна хотын гол гудамж, замуудын нэг. Иймд түшиц хана угсралтын үед Сэлбэ гол дагуу байрлуулсан кабель, дулааны шугам зэрэг их хэмжээний инженерийн шугам сүлжээний байгууламжуудаас үүдэн ажил удаашрах хандлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар түшиц хана барих ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үлдсэн ажлыг зургаадугаар сарын 30-нд дуусгахаар график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бетонон хийцлэлийн буюу цутгалтын ажлыг шөнийн цагаар хийж буй” гэлээ.

Түүнчлэн түшиц ханыг хийж дууссаны дараа голын голдирол тохируулга, угаагдлаас сэргийлэх хашлага хайс, чулуун бэхэлгээ хийх зэрэг ажлыг наймдугаар сарын 30-нд хийж дуусгахаар төлөвлөж байгааг НХОГ-ын Гидротехникийн хяналтын инженер Э.Одчимэг хэлж байлаа.

Тохижилтын ажлын талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Түшиц хананы ажлыг дуусахаар цаг алдалгүйгээр тохижилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Сэлбэ голын түшиц хана дагуух тохижилтын ажлын зураг төсвийг Хот төлөвлөлт, судалгааны институт хийж гүйцэтгэсэн. Одоогоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвд магадлал хийгдэхээр хүлээгдэж байна. Тохижилтын ажлын хүрээнд  ногоон байгууламж, амралтын хэсэг, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замыг иж бүрнээр хийнэ” хэмээв. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн эрхийг байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Баруун нүдэндээ гэмтэл авсан сурагч ЭХЭМҮТ-д нүдний хагалгаанд оржээ Өчигдөр
Төрийн ордонд анх удаа Хүүхдийн өрөө үүд хаалгаа нээлээ Өчигдөр
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав Өчигдөр
Суурьшлын бүсээс тарвагыг шилжүүлэн нутагшууллаа Өчигдөр
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна Өчигдөр
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ БҮРЭН ХОРИГЛОЛОО Өчигдөр
Урсгал сөрсөн жолоочийг 50,000 төгрөгөөр торгож, гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасжээ Өчигдөр
Өмнөговьд хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ Өчигдөр
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр
Х.Нямбаатар: Өнөөдөр анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж байна 2025/05/29
Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн 2025/05/29
Б.Энхбаяр: Санал өгөхөд хүндрэл үүсгэсэн ГУРВАН үндсэн асуултыг УИХ-ын гишүүдийн өмнө тавьж ЖОНХУУРУУЛСАН байна 2025/05/29
Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ 2025/05/29
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав 2025/05/29
П.Ганзориг: МАН Бага хурлаараа шийдчихдэг асуудал биш 2025/05/29