БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрчээ


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны эхний хагас жилд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд зэрэг 7 аймгийн нийт 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа хийсэн. Энэхүү хяналт шалгалтыг үргэлжлүүлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн Улаанбаатар хотын 6 дүүргийн 10 орчим ЕБС-д явуулж байгаа бөгөөд МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Лицей сургууль болон  47-р сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчинд эрүүл ахуйн стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж эхэлжээ. 

Тодруулбал, сургуулиудын гал тогооны хэрэгсэлд  нян, бактерийн шинжилгээ, хоолны шим тэжээл, орчны эрүүл ахуйн байдал нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж ажилласан байна. 

Түүнчлэн Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд зэрэг 7 аймгийн нийт 15 сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтаар сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрсэн төдийгүй  тогооч нар нь ариун цэврийн шаардлага хангаагүй хувцас хэрэгсэлтэй байсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн хоолны шим тэжээлийн байдлын хувьд цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл 10 хувь хэтэрсэн, сургуулийн хүүхдийн хоолны шим тэжээлийн байдал 35 хувь дутуу дүн гарсан байна. Тиймээс хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийн чанарыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч ажиллах, илэрсэн зөрчил дутагдлаа арилгах зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллажээ.  

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж, хяналт шалгалтыг шат дараатай зохион байгуулан, стандартын хэрэгжилтийг сайжруулах бодлогын түвшинд үр дүнтэй арга хэмжээ авахыг анхааруулсаар байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 5 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 6 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 7 цагийн өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 13 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 2026/10/05
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 2026/10/05
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05