ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбурхан өвчний 73 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Ийн нийт 1964 өвчлөл бүртгэгдээд байгаа аж. Эдгээрээс 21 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Сүүлийн 24 цагт 24 иргэн эмчлэгдээд эмнэлгээс гарчээ. Улаанбаатар хотоос гадна 11 аймагт тохиолдол бүртгэгдсэн байна. Батлагдсан тохиолдлын олонх нь 10-14 насныхан байна.