БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ

Г.Оюунтуяа
2025/05/16

Монгол Улсын “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ.
PRWeek Global Awards нь 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд олон улсын харилцаа, олон нийттэй харилцах (PR) салбарын шилдгүүдийг шалгаруулж, тэдний бүтээлч байдал, стратеги төлөвлөлт, үр дүнтэй гүйцэтгэлийг үнэлдэг нэр хүндтэй шагнал юм.
Энэхүү нэр хүндтэй уралдаан өрсөлдсөн “GOMONGOLIA” брэндийг шүүгчид “Маш өвөрмөц бөгөөд онцгой, өөрийн улс орныхоо бахархлыг мэдэрч чадсан, бүтээлч" хэмээн дүгнэжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Эдельман компанитай хамтран Монгол Улсын дотоодын болон олон улсын зах зээлийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийж, оролцогч талуудтай зөвшилцсөний үр дүнд “GO MONGOLIA” брэндээр дамжуулан үзэгч, уншигчдад “Монгол улс бол Ази тивд хүч түрэн гарч ирж буй улс” гэсэн ойлголт өгөх төдийгүй “Монгол улсаар аялсан мэт” сэтгэгдэл, мэдрэмжийг төрүүлсэн хэд хэдэн кампанит ажлыг эхлүүлээд байна.
Өнгөрсөн хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон янзын үйл ажиллагаа явуулсны үр дүнд дэлхийн хэмжээнд ойролцоогоор 155 сая хүнд хүрч, 2023-2024 онд нийт дэлхий даяар 432.4 сая хандалтыг авч, Lonely Planet сэтгүүлээс 2024 онд зочлох хамгийн шилдэг орноор шалгарсан байна.
Дашрамд дурьдахад Монгол Улс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд “GoMongolia”, “Welcome to Mongolia” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд Олон Улсад Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувиар, очиж аялах шийдвэр гаргалт 36 хувиар, Монгол Улсыг “Хурдтай өсөж буй эдийн засаг” гэж ойлгох хандлага 31 хувиар, бизнес, хөрөнгө оруулалт хийх сонирхол 45 хувиар өссөн байна. Үүний үр дүнд өнгөрсөн онд Монгол Улсыг зорих жуулчдын тоо 808 мянга, экспортын орлого 1.6 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч, зөөлөн хүчний индексээр 14 байр ахиад байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо 14 цагийн өмнө
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 20 цагийн өмнө
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна 22 цагийн өмнө
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна Өчигдөр
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно Өчигдөр
ЗАРИМ ГОЛУУДЫН МӨСНИЙ ЗУЗААН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛАН НИМГЭРЧ БАЙНА Өчигдөр
Франц дарсны “үнэн төрх” Өчигдөр
НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа Өчигдөр
ГХЯ: Израил, Иран, Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдэд сэрэмжлүүлж байна Өчигдөр
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно Өчигдөр
Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржуулжээ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээнэ Өчигдөр
Зам, даваа, гүвээ хаагдах эрсдэлтэйг анхааруулж байна 2026/03/02
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна 2026/03/02
А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ 2026/03/02
МАРГААШ ЦАХИЛГААН ХЯЗГААРАХ ХУВААРЬ 2026/03/02
Алтайн хойлог шувууг тээвэрлэсэн үйлдлийг шалгаж прокурорт шилжүүлжээ 2026/03/02
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно 2026/03/02