БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

100 мянган иргэн автомашиныхаа татварыг төлөөгүй байна


Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй байдаг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн татвар төлөлт ямар байгаа болон татвараа хэрхэн төлөх талаар нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Батнямаас тодрууллаа.

-Тээврийн хэрэгсэл эзэмшигчид автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлөх үүрэгтэй. Энэ үүргийг хуулиар хэрхэн тодорхойлсон байдаг вэ?-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөх үүрэгтэй. Тухайлбал, бүх төрлийн ачааны автомашин, автобус, суудлын автомашин, мотоцикл, үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин, трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл, авто чиргүүл зэрэгт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулдаг.

-2025 он гарсаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг нэмэгдүүлсэн шинэ зохицуулалт хэрэгжиж байна. Оны эхний таван сарын байдлаар татвар төлөлт хэдэн хувьтай байгаа вэ?-Нийслэлийн хэмжээнд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй байдаг. Үүнээс 331,791 нь татвар төлөгч. Нийт татвар төлөгч иргэдээс өнөөдрийн байдлаар 228,710 иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөд байна. Тэгэхээр 2025 оны тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн биелэлт 40 гаруй хувьтай байгаа.

-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй хэдэн иргэн байна вэ?-Өнөөдрийн байдлаар 100 мянган иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй байна. Хуулиараа иргэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй.

Харин аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төвлөрүүлдэг.

Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болдог.

-Татвараа хуулийн хугацаандаа төлж барагдуулахад цөөхөн хоногийн хугацаа үлджээ. Иргэд арилжааны банкуудад хандаж төлөхөөс гадна өөр татвар төлөх ямар сувгууд байдаг вэ?-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг

  • И-Монголиа,
  • Гэрэгэ киоск,
  • smartcar.mn,
  • autobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны аппликэйшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой.

-Хэрвээ тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” гэж заасны дагуу тухайн иргэнийг замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана.

Мөн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хэрвээ зургаадугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө” гэж заасан байдаг.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө 8 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа 10 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ХОЛБОГДОХ ДЭД ХОРООДОД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 11 цагийн өмнө
​ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 14 цагийн өмнө
Ховд аймагт 6 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ 15 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт шүүх ял оноожээ 15 цагийн өмнө
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа 15 цагийн өмнө
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв Өчигдөр
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ Өчигдөр
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна Өчигдөр
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо Өчигдөр
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган болно Өчигдөр
Өнөө шөнө ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна 2026/03/11
Д.Батлут: ЦЭРЭГЖИЛТИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭРГЭЭНЭ 2026/03/11
"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо 2026/03/11
Э.Бат-Үүл: Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй 2026/03/11
ҮЙЛ ЯВДАЛ: “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдвээр мэдээлэл хийнэ 2026/03/11
Н.Учрал: Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнэтэйг илтгэн харуулсан 2026/03/10