БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ

Г.Оюунтуяа
2025/05/16

Жигжидийн уулзвараас Гүнтийн пост хүртэлх Өвөр гүнтийн гэж нэрлэгдэх авто замыг 2015 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл уг зам дээр зөвхөн арчлалтын засвар буюу нөхөөс хийж ирсэн. Иргэдийн зүгээс дээрх авто замыг шинэчилж өгөөч гэсэн санал хүсэлт цөөнгүй ирүүлсэн учраас нийслэлийн Замын хөгжлийн газраас Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Тус авто замын ажлын гүйцэтгэгчээр "Фючер Прогресс" ХХК ажиллаж байна. 

Авто замын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Замыг засаж, шинэчлэхдээ 30 см цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь тавьж, 5 см өнгөн хучилт хийнэ. Зорчих хэсгийн баруун талаар дугуйн зам, зүүн талд нь явган зам барина. Ус зайлуулах хоолойг замын налуу хэсгүүд дээр шийднэ. Тиймээс зам засварын ажлыг гурван хэсэгт хувааж, авто замыг хэсэгчлэн хаана. Тодруулбал, цементэн суурь бэхжих 48 цагийн хугацаанд гол замын хөдөлгөөнийг хааж, түр зорчих зам гаргаж зохицуулалт хийнэ. Бидний тооцооллоор хэсэг бүрийг ойролцоогоор дөрвөн өдөр хааж, засвар шинэчлэлтийг хийнэ. Авто зам дээр ус тогтохоос сэргийлж, зургаан байршилд авто замаас доош 10 см орчим хоолой гаргана" гэв.

Авто замын ажлыг гүйцэтгэгч "Фючер Прогресс" ХХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр "Өвөр гүнтийн замын эвдэрсэн хэсгүүдийг шинэчилж, хашлагуудыг солино. Дугуйн зам, явган хүний замыг шинээр барина. Ус зайлуулах хоолойн бөглөрлийг арилгаж, уулын шуудуу гаргана" гэлээ. 

О.Энхбаатар: Өвөр гүнтийн замд замбараагүй орц, гарц гаргаж, шуудууг эвдсэнээр ус ихээр тогтдог болсон

НЗХГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Өвөр гүнтийн замыг энэ жил ийнхүү шинэчлэхээс гадна 2024 онд тус замын намагтай хоёр хэсэг газарт 1.5-2 метр гүнд суурь сольсон. Тус замын эвдрэлийн гол шалтгаан нь орц, гарц замбараагүй гаргаж, шуудууг нь эвдсэн учраас ус тогтдог болсон байсан. Тиймээс бид одоо эхэлж буй засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 метр замыг цементээр бэхжүүлж, хоёр талын явган хүний болон дугуйн замыг 1.5 метр асфальт бетоноор хучна. Мөн шуудууг дахин шинээр барьж, орц, гарц бүр дээр 500-700 метр ус зайлуулах хоолойг хийхээр төлөвлөөд байна" хэмээн тодотгов. 

Нийслэлийн хэмжээнд энэ онд 41 байршилд авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг нийслэлийн Замын хөгжлийн газраас хийж байна. Үүнээс 33 байршилд нь он дамжих зам засварын ажил, 8 байршилд нь шинээр зам барьж байна. 

Өнгөрсөн долоо хоногт Гранд плазагийн уулзвараас 25 дугаар эмийн сангийн зам засварын ажил дууссан. Үргэлжлүүлэн энэ жишгээр Гранд Плазагийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх зам засвар, Денверийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу зэрэг байршилд зам засварын ажлыг хэсэгчлэн гүйцэтгэнэ. Зам засварын ажил нь улирлаас шалтгаалж богино хугацаанд явагддаг тул зайлшгүй нөхцөлд ажлын өдрөөр хэсэгчлэн хааж, ажил гүйцэтгэх шаардлагатай байдаг тул иргэдийг хүлээцтэй хандаж, засвар, шинэчлэлтийн талаарх мэдээлэлд ойр байхыг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцолж хэллээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголын барилгачдын холбоодтой зөвшилцөх ажил үргэлжилж байна 20 цагийн өмнө
MGL-ИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ТОМ ТУЛААН БОЛНО 20 цагийн өмнө
"ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ 21 цагийн өмнө
ЧАНСААГААР ТЭРГҮҮЛСЭН 8 БӨХӨД БАТЛАМЖ, МӨНГӨН ШАГНАЛ ГАРДУУЛНА 22 цагийн өмнө
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 23 цагийн өмнө
Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно Өчигдөр
Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, Финланд улсын жишгээр авто зам тавина Өчигдөр
Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн хэрэг бүртгэгджээ Өчигдөр
С.Баярбилэг: Байт харвааны 18 морийг хулгайлж, төхөөрсөн хэрэгт дөрвөн этгээдийг шалгаж байна Өчигдөр
Наадам болон олон улсын тэмцээнд оролцох тусгайлан сургасан 18 адууг бүгдийг нь хулгайлан төхөөрчээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авчээ Өчигдөр
Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдов Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ Өчигдөр
Энэтхэгийн тэнгэрт эмгэнэл болов: Лондонг зорьсон 242 зорчигчтой онгоц хөөрөөд удалгүй осолджээ Өчигдөр
​П.Ганзориг: ААН-ын улсад төлөх татварын өр гурав дахин өссөн 2021 онд 1.2 их наяд байсан бол 2024 онд 3.6 их наяд болсон Өчигдөр
Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбарын санхүүжилт тийм ч бага биш дөрөв дахин нэмсэн Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАМЖ НЭМЭГДЭЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдорж: Ахмадууд намайг дэмждэг тийм учраас ахмадуудтайгаа нийлж жагсана Өчигдөр
Тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрээд байна Өчигдөр