БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Л.Соронзонболд: Иргэдэд мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож, хамгаалах асуудлыг хуульчлах нь чухал байна

Г.Оюунтуяа
2025/05/16

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм

Улсын Их Хурлын даргын захирамжаар Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд ахалж ажиллаж буй. Түүнээс ажлын хэсгийн явц болон зарим зүйлийг асууж, тодрууллаа.

Ажлын хэсгээс виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлах хүрээнд хэрхэн ажиллаж байна вэ ?

-Манай улсад виртуал хөрөнгө нь шинэ ойлголт. Одоогоор зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн харилцааг тусгасан  эрх зүйн зохицуулалт байна. Харин виртуал хөрөнгийн төрөл, эрсдэл, шаардлага, түүнийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн зөв оруулах, ашиглах талаар нарийвчилсан хуулийн зохицуулалт алга. Иймд ажлын хэсгээс виртуал хөрөнгийн төрлүүдийг ангилж, эрсдэлийг тодорхойлох, тодорхой шалгууруудыг хуулийн төсөлд тусгах, криптовалютын бизнесийн харилцаа, түүнд оролцох иргэдэд бодит дэмжлэг, боломжит эрх зүйн орчны зохицуулалтыг хуулийн төсөлд тусгахад анхаарч ажиллаж байна. Одоогоор мэргэжлийн хуулийн фирмүүдийн туслалцаатайгаар хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гээд ажиллаж байна. Улсын Их Хурлын ирэх намрын ээлжит чуулганы хуралдаанаар хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байна. Бидний эцсийн зорилго энэ анхдагч хуулийн  төслийг хэлэлцүүлэн батлуулснаар дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдтай зэрэгцэж алхахад чиглэсэн.

-Монгол Улсад виртуал хөрөнгийн хэрэглээ хэр байна вэ?

-Одоогоор манай улсын нийт хүн амын 20 орчим хувь нь виртуал хөрөнгийн харилцаанд ямар нэгэн байдлаар оролцсон байна. Албан ёсны бүртгэлтэй виртуал хөрөнгийн 12 бирж идэвхтэй ажиллаж байгаа ч, ихэнх харилцагчид нь гадаад зах зээл рүү чиглэсэн байгаа юм. Иймд виртуал хөрөнгийн дотоодын зах зээлийг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах цаг үеийн зайлшгүй шаардлага тулгараад байна.

-Виртуал хөрөнгийн зах зээлийн харилцаанд оролцогчдын эрхийг хэрхэн хамгаалах вэ?

-Өмнө нь албан ёсны бүртгэлгүй, хяналтгүй платформуудаар дамжуулан олон иргэн хохирсон тохиолдлууд бий. Тиймээс иргэдэд эрсдэлийг нь тодорхой болгох улмаар найдвартай, мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож, хамгаалах асуудлыг хуульчлах нь чухал байна. Өөрөөр хэлбэл, цаг үетэй нийцүүлэх, зах зээлийн хөгжлийн хурдаас гадна иргэнийхээ эрхийг хамгаалах нь нэн тэргүүний чухалчлах асуудал байгаа юм.

-Виртуал хөрөнгийн олон улсын зах зээлд манайх ямархуу түвшинд байгаа бол...?

-Саудын Арабын Хаант Улс криптовалютын төв болох зорилт дэвшүүлж,  энэ хүрээнд дэлхийн крипто, виртуал хөрөнгийн хөрөнгө оруулагчдыг урьж, бүх төрлийн татвараас чөлөөлөх, ажиллах боломжийг нээх эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Мөн Сингапур, Хонгконгт виртуал хөрөнгийн эрх зүйн зохицуулалтаа сайн хийсэн байх жишээтэй. Тухайлбал, санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулагчдаас гадна виртуал хөрөнгийн хөрөнгө оруулагчдыг өөрсдийн зах зээл рүү татаж оруулах ажлуудыг зохион байгуулж байна.

Харин бидний хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд токенжуулалтын аргаар хөрөнгө татах, үл хөдлөх хөрөнгө зэрэг бодит хөрөнгийг виртуал хөрөнгөөр илэрхийлж, арилжаанд оруулах, хөрөнгө оруулагчаа богино хугацаанд олох боломжууд байна.

-Ажлын хэсгээс боловсруулж буй хуулийн төсөл нь Улсын Их Хурлын “Хүн төвтэй стратеги” болон “Гурван төгөлдөршил” зорилттой нийцэж байгаа юу?

-Виртуал хөрөнгийн зах зээлд хүн бүр оролцох эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, их хэмжээний хөрөнгөтэй биш ч тухайн хүн өөрийн нөөц боломждоо тулгуурлан хөрөнгө оруулж, эдийн засгийн харилцаанд оролцох боломжтой. Хүний эрхийг хангасан, оролцоонд суурилсан эл байдал нь Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ гэсэн стратеги зорилготой нийцнэ. Мөн Улсын Их Хурлаас тавьж буй үйлдвэржилтийн шинэ бодлого, инноваци, дижитал эдийн засгийн зорилтуудтай шууд уялдана.

Ажлын хэсгийн үйл ажиллагаандаа Улсын Их Хурлын Тамгын Газраас хэрэгжүүлж буй төслийн удирдлагын аргачлалыг нэвтрүүлсэн гэсэн. Ажлын явц, үр дүнд хэр нөлөөлсөн бэ?

-Манай ажлын хэсэг төслийн удирдлагын аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хуулийн төсөл боловсруулах шаталсан төлөвлөгөөт ажлуудын 45 хувийг гүйцэтгээд байна. Оролцогч талуудын мухардсан асуудлуудад шийдэл хайх, явц хянах, мэргэжлийн туслалцаа авах, мэдээлэл солилцох зэргээр илүү уялдаа холбоотой, үр дүнтэй ажиллах болсон.

Хэвлэл мэдээллийн газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 10 цагийн өмнө
Хүн -20 градусд 20 минутанд хөлдөнө 11 цагийн өмнө
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо 11 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 12 цагийн өмнө
Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна 12 цагийн өмнө
Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна 13 цагийн өмнө
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ҮР ДҮНГ НЭГТГЭХ ХҮРЭЭНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА 13 цагийн өмнө
Иргэний эмзэг мэдээлэл бүхий гэрэл зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна 14 цагийн өмнө
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв 15 цагийн өмнө
Он гарсаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ 16 цагийн өмнө
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа 17 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулна 17 цагийн өмнө
ДЦС-ийн төслүүдэд сүнс нь хорогдсон сайд нар 2026/01/17
​Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа 2026/01/16
АТГ: Н.Тавинбэх нарын 3 хүнийг 148,7 сая долларын санхүүжилттэй төсөлтэй холбогдуулан шалгаж байна 2026/01/16
Шатахуун ачсан машин осолдож 16 тонн түлш асгарчээ 2026/01/16
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өглөө 2026/01/16
Энэ сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна 2026/01/16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 2026/01/16