БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууц барина

Т.Оюундарь
Өчигдөр

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний үе шатаар 45 га талбайд 462 айлын орон сууцыг барина. Хоёр дахь үе шат 33.8 га талбайд 2338 айлын орон сууцыг барина.

Нийт 5000 айлын орон сууцыг Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 2028 онд барихаар төлөвлөж байна. 

Төслийн эхний үе шат Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороог хамрах 45 га талбайд хэрэгжинэ. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5.5 га талбайд 462 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд энэ зун ашиглалтад оруулах юм.

Баянхошуу хот орон сууцжуулах төслийг Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн зээл, тусламжаар хэрэгжүүлж байна. Баянхошуунд 5000 айлын орон сууц барьснаар 5000 янданг буулгаж, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй эрчим хүчний хэмнэлт, усны хэмнэлт, халаалтын хэмнэлтийг шийдэж өгсөн үр дүнтэй төсөл байх юм. Өөрөөр хэлбэл, саарал ус, сэргээгдэх эрчим хүч, хүлэмж, ногоон байгууламж зэрэг асуудлыг давхар шийдэж өгснөөрөө онцлогтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Тийболын УАШТ-ийг анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байна 23 цагийн өмнө
Үнэт эдлэлийн дэлгүүрээс 260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлжээ 23 цагийн өмнө
МОНГОЛЫН ГОВЬ ДЭЛХИЙН САНСАР СУДЛАЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГОЛ ТӨВ БОЛЖ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ Өчигдөр
Маргааш 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг нээцгээе Өчигдөр
Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууц барина Өчигдөр
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ Өчигдөр
Ерөнхий сайд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 800 бүртгэгджээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрлээ Өчигдөр
“Nomadic Fighting Championship” тулааны спортын 4 төрөлт тэмцээн энэ сарын 27-нд болно Өчигдөр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр
Сүхбаатар аймгийн Халзан суманд гарсан түймрийг унтаажээ Өчигдөр
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ Өчигдөр
Гурилын үйлдвэрийн “Хэвлэлийн төлөөлөгч” Өчигдөр
ӨНӨӨДӨР: "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан болно Өчигдөр
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан: Миний нэрийг барьж залилан хийжээ Өчигдөр
"Төгрөг нуурын орд"-той холбоотой хэргийг хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байна 2025/04/24
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ Ж.ЭНХБАЯР САЙДЫН "ТАТВАРГҮЙ ГУРИЛЫГ" ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТӨСӨЛ ДЭМЖИГДЭХ ҮҮ? 2025/04/24